FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 89 дахь өдөр

ЭЦГИЙН ХАЙР ЭНЭРЭЛ

Жейсон Берник

Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
- Дуулал 103:13


Охин Ханнагаа нярай байхад нь эмнэлэг авч яван, шинжилгээ өгүүлсэн юм. Энэ удаа
шинжилгээөгөхгэжнэлээнюмболлоо.Ханнагийнжижигхэнхөлөөссувилагч
хангалттай цус авч чадахгүй байсан учир гурван ч удаа хатгав. Түүгээр ч барахгүй сувилагч
надад охиноо хөдөлгөхгүй барь гэж хэллээ. Аав хүний хувьд уйлж буй хүүхдээ хөдөлгөхүй
барих их хэцүү байсан юм. Тэгээд чихэнд нь зөөлөн шивнэж, тайвшруулахыг оролдож
байлаа. Шинжилгээг нь дууссаны дараа охиноо тэврэн, мөрөндөө толгойг нь наахад, Ханна
бүх хүчээрээ намайг тэвэрсэн юм. Тэгээд төд удалгүй охин минь тайвширч, уйлахаа ч
болив. Тэр бяцхан гарт тэврүүлэх гайхалтай. Би охиноо тэвэрч, хайр, хамгаалалт, халамжаа
үзүүлсэн юм.
Ханнад тохиолдсон энэ явдал надад Дуулал 103:13-ыг сануулсан. Биднийг гэх Эзэний
хайр ямар агуу болохыг энэ эшлэл сануулж байна. Охин маань намайг тэвэрч байсан
шиг, бид мөн адил бүх зүрх сэтгэлээрээ Эзэн дээр ирэхэд, Түүнийг юу мэдэрдэг тухайд
би багахан ч болов ойлгосон юм. Тэнгэрлэг Эцэг өөд гараа сунгахад Тэр биднийг тэвэрч
авдаг. Бурхан бол бидэнд хэрэгтэй бүх зүйл гэж хүлээн зөвшөөрөх үед биднийг хангагч,
хамгаалагч Түүний зүрх сэтгэл хөдөлдөг. Төгс Хүчит Эзэнд бууж өгөн, таныг гэсэн хайрыг
нь хүлээн аваарай.


1.Та Бурханыг хэрхэн зурагладаг вэ? Өвөө, шидтэн, аврагч, эцэг үү?
2.Та Түүнд хандан сэтгэлээ нээсэн үү?
3.ТэнгэрлэгЭцэгтээзалбирахцаггаргаарай.ТаныгтэврэхболомжийгТүүнд
олгоорой.
4.Нэмэлтээр унших: Дуулал 103


Эзэн минь, намайг гэсэн хайрыг тань ойлгоход туслаарай. Хайр энэрэл, нигүүлслээ
харуулаач. Намайг далавчныхаа сүүдэрт нууж, мутраараа хамгаалан тэврээч. Амен.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/