FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

ТАНИН МЭДЭХ ЧАДВАР
Рожер Д.Лайп
Тиймээс Таны ард түмнийг засаглахына тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг
ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард
түмнийг хэн засаглаж чадах билээ?
-1 Хаад 3:9
Соломон хаан хүч чадал, баян тансаг байдлаас илүү мэргэн ухаан, ойлголтыг гуйж
залбирсан. Амжилттай удирдагчид байхад хэрэгтэй гол чанар нь сайн шийдвэр гаргах
мэргэн ухаан гэдгийг тэр ойлгосон юм. Тэр ихэвчлэн амьдрал ба үхлийг шийддэг байв.
Харин бид ихэнхдээ гүйх зогсох, хурдан болон эргэлттэй бөмбөг, гадна болон дотор,
хүн хүнтэйгээ тоглох, эсвэл зоондоо тоглох гэх мэт зүйлс дээр шийдвэрээ гаргадаг.
Соломон хүмүүсийн зүрх сэтгэлийг ойлгох хүсэлтэй байсан бөгөөд сайн удирдлага нь
алив тогтолцоонд бус хүнд илүү анхаардаг гэдгийг тэр мэддэг байсан. Дасгалжуулагчид
тамирчдынхаа зүрх сэтгэлийг мэдрэх үедээ хамгийн сайнаар дасгалжуулж чадна.
Тэмцээнд бэлтгэхдээ зүрх сэтгэлээ Эзэнд хандуулж, Түүний ойлголтууд болон мэргэн
ухаанаар дүүргэцгээе. Тэмцээнд сэтгэл зүйгээ бэлтгэдэг бол одоо багийн сайн, муу талуудыг
ялган салгах мэргэн ухаантай байхын төлөө зүрх сэтгэлээ мөн бэлтгэх хэрэгтэй.
1.Амжилттай дасгалжуулагч хаанаас мэргэн ухаан, чадваруудыг өөртөө суулган авдаг
вэ?
2.Багаа амжилттай байлгахын тулд ямар мэдлэг, ойлголт, чадваруудыг дасгалжуулагчид
олж авсан байх хэрэгтэй вэ?
3.Авьяас чадвар, мэргэн ухааныг хаанаас хайж олох вэ?
4.Багаа илүү сайн дасгалжуулахын тулд та хэнтэй зөвлөдөг вэ?
5.Нэмэлтээр унших: Дэд хууль 4:1-40, 1 Тесалоник 4:1-10
Аав аа, сайн мууг ялган салгах чадварыг өгөөч. Хүмүүсийн зүрх сэтгэлийг ойлгодог сайн
дасгалжуулагч байхад зарцдаа туслаарай. Миний зүрх сэтгэлийг мэргэн ухаан, мэдлэг
чадвараар дүүргэж өгөөрэй. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/
Холбоотой төлөвлөгөө

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний бизнес Бурханых

BibleProject | Topa

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
