FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

ТЭНЦВЭРТЭЙ БАЙДАЛ
Майк Синглтери
Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла.
Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.
– Ефес 5:33
Би дасгалжуулагчийн ажилдаа дуртай. Тийм ч учраас сэрүүн байх бүх цагаа би бусдыг
дасгалжуулахад зориулж чадна. Бүхнийг спортдоо зориулдаг энэ мөн чанарын цаана
дийлэнх дасгалжуулагчдын гэргий нар үндсэндээ орон гэрээ авч явдаг гэсэн утга бий. Маш
олон дасгалжуулагч гэр бүлээсээ салсан байдаг. Хэрвээ би өмнөх шигээ дасгалжуулагч
байсан бол миний эхнэр Ким ч бас надаас салах байсан байх.
Дасгалжуулагчид болон тэдний гэр бүлд яагаад энэхүү гунигт байдал нүүрлээд байна
вэ? Бидний дийлэнх нь амьдралаа баланстай байлгах тал дээр алдаж, тоглолтоо гэр
бүлээсээ чухалд тавьсан гэсэн үг. Зарим нь тоглолтгүй үед ч гэр бүлээ анхаарч чадаагүй.
Дасгалжуулагчид янз бүрийн зэрэг дэвтэй ч тэр бүх түвшинд салж сарнисан олон гэр
бүлүүдийг би харж байсан. Энэ нэг бодлын ойлгоход хэцүү парадокс юм. Хэрвээ эхнэр
чинь таныг орхиод, үр хүүхдүүд тань харь холын танихгүй хүмүүс шиг амьдарвал Улсын
цом авч, аварга болохын хэрэг юу байна? Цом авсан ч илүү үнэ цэнэтэй зүйлээ алдана
гэдэг маш их үнийг төлж байна гэсэн үг. Энэ нь тийм ч ухаалаг хэрэг бишээ.
Бид дасгалжуулагч боловч нөгөө талаар эцэг эх, менторууд, хариуцсан хүмүүстээ зааж
сургах ёстой багш нар. Бид тамирчиддаа тоглолтын талаар заагаад зогсохгүй амьдралын
талаар заах гайхалтай боломжийг олж авсан хүмүүс. Аз жаргалтай гэр бүлийг цогцлооно
гэдэг багийн ажиллагааны талаарх хамгийн гайхалтай гэрчлэлийг харуулж байна гэсэн
үг. Тамирчиддаа аз жаргалтай гэр бүл ямар байхыг харуулна гэдэг бидний дамжуулж
болох хамгийн чухал хичээлийн нэг билээ.
Эрүүл, аз жаргалтай гэр бүл бол ааваас, ээжээс эхэлдэг. Үр хүүхдүүд нь аав, ээжийгээ
хоорондоо хэрхэн харилцаж байгааг, суралцаж байгааг, хамтдаа хэрхэн өсөж байгааг
харах хэрэгтэй. Эцэг эхчүүд хоорондоо сайн харилцаатай байвал дийлэнх үед гэр бүл
ерөнхийдөө зөв гольдрилоор явдаг.
Дасгалжуулагч нар чухал зүйлсээ алдаж болохгүй. Бид тоглолтондоо анхаарах хэрэгтэй
ч гэр бүлээ мартаж болохгүй. Бид эцэст нь олон цомтой, хоосон гэртэй хоцрохыг хүсэхгүй
байна. Бид хэчнээн олон хожил авахаас үл хамааран гэр бүлийн тоглолтонд хожигдвол
төгсгөлд нь хожигдогч болно. Тиймээс гэр бүлдээ ч хожигч байцгаая. Тэнцвэртэй
байдлыг хадгалцгаая.
1.Өнөөдрийн чимээгүй цагийн дараа Бурхан таныг юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?
2.Нэмэлтээр унших: Эхлэл 2:4-24
Аав аа, намайг Таны нигүүлсэлээр гэр бүлдээ санаа тавьж, халамжилдаг, Өөрийн хүссэн
хүн болгож өгөөч. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/
Холбоотой төлөвлөгөө

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний бизнес Бурханых

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Хүлээлт
