Гучин нэгэн үнэн: Христ дотор би хэн бэЗагвар

Thirty-One Truths: Who We Are in Christ

33-с 11 дахь өдөр

АВРАГДСАН

Төлж авах гэдэг нь буцааж худалдан авах, хохирлыг барагдуулах, эсвэл аврах гэсэн утгатай.

УНШИХ: Ефес 1:7-10

УНШИХ: Еврей 9:11-14

Итгэгчдийн гэмийн төлөөх төлөөсийг Христ загалмай дээрх үхлээрээ дамжуулан төлсөн бөгөөд, тэдэнд уучлалыг олгосон. Христээр дамжуулан Бурхан бидний төлөө юу хийсэн болохыг ойлгох тусам бидний зүрх сэтгэл талархал ба магтаалаар оргилдог. "Эзэн Бурхан минь, намайг аварсанд талархъя!" Есүс Эзэн таныг ямар гэм нүглээс аварсан бэ? Энэ нь ямар зүрх сэтгэл болон амьдралын өөрчлөлтийг үзүүлэх ёстой вэ?

БУРУУ БОДОЛ: Эзэн намайг бүхий л хүнд асуудал дунд минь орхисон. Би Түүнд тийм ч сонин биш бололтой.

ЗӨВ БОДОЛ: Мөнхийн үхэл рүү хүргэх гэм нүглээс, хүнд тохиолдож болох хамгийн хүнд асуудал дунд байхад Эзэн намайг аварсан. Хариу үйлдэл минь талархал байх ёстой.

Энэ төлөвлөгөөний тухай

Thirty-One Truths: Who We Are in Christ

Ефес 1-2 дээр Христ доторх бидний шинэ хүний талаар хэрхэн дүрслэн харуулсныг харъя. Thistlebend Ministries-ээс гаргасан энэхүү төлөвлөгөө нь бидэнд Түүгээр дамжуулан өгөгдсөн шинэ хүнийхээ дагуу амьдрахыг уриалах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.thistlebendcottage.org