Fearless: A Six-Week Journey Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 78 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 6: ИТГЭЛЭЭ АЙДАСГҮЙГЭЭР ХУВААЛЦ

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Эхлэл 1:26-28 болон Эхлэл 3-р бүлгийг унш.

Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн (Эхлэл 1:27). Гэвч гэм нүгэл энэ дэлхийд бий болсон. Одоогийн нөхцөл байдал ямархуу байгаа вэ? Ефес 2:1-10-г унш. Эдгээр эшлэлүүдээс та юу сурав?

ҮНЭН ДОТОР АЛХ
Бид нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан! Бид нэгэнтээ хий хоосон хүчний ханхүү болох диаволыг дагацгаасан! Сатаныг дагацгаасан! Дуудгаваргүй байдлын хөвгүүдийн дунд ажлаа хийгч хүчний боолууд нь бид нэгэнтээ байсан. Бид өөрсдийн хүслийн дагуу, махан биеийнхээ шуналын дагуу амьдарч байсан. Бид уур хилэнгийн хүүхдүүд байсан. Гэвч Бурхан бидэнд өршөөлөө үзүүлсэн. Түүний хардаг шигээр харахад танд туслахыг Түүнээс гуйн залбир. Эдгээрт чин сэтгэлээсээ итгэхэд танд туслахыг Эзэнээс гуй. Бидний бодол санаа гэмээс болж бүрхэг болсон. Бидний бодол санаа бохирдсон. Бурхан бидний төлөө юу хийснийг харахад бидэнд хэцүү байдаг бас тиймээс ч эдгээрийг бусадтай хуваалцах нь хэцүү болдог! Өө Эзэн, бидэнд туслаач! ХАРАХАД бидэнд туслаач! Хуваалцахад бидэнд туслаач!

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Дараах өнөөдрийн төв эшлэлүүдийг уншиж дуусга. Тэдгээрийг зүрхэндээ нууж, тэдгээрийг тунгаан бодож, өдрийн турш тэдгээрийг өөрийнхөө залбирлаа болго.
Эхлэл 1:27 - Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.

Ром 5:12 - Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.

2 Коринт 5:21 - Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.

Галат 2:20 - Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.

1 Петр 1:3-4 - Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай! Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн.

1 Петр 1:6-9-г уншин залбираад өнөөдрийнхөө чимээгүй цагийг дуусга.
Ѳдѳр 77Ѳдѳр 79

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Learn how to move beyond the fear that overwhelms you and holds you back in your faith and enjoy a whole new life of freedom, fearlessness, and effectiveness in your life and witness! Ideal for busy moms, single women, and college students.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: www.thistlebendcottage.org