Fearless: A Six-Week Journey Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 83 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 6: ИТГЭЛЭЭ АЙДАСГҮЙГЭЭР ХУВААЛЦ

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Ефес 2:1-10-г өнөөдөр дахин унш.

ҮНЭН ДОТОР АЛХ
Бурхан таны амьдралд байрлуулсан хүмүүсийн төлөөх залбирлуудаа бичихэд өнөөдөр цаг гарга. Залбирлаа хураангуйлан бич, тэгснээр та тэдний төлөө долоо хоног бүр хялбархан залбирах боломжтой болох юм. Мөн таны танихгүй тэр хүмүүстэй сайнмэдээг хуваалцах боломжийн төлөө залбир. Айдасгүйгээр, итгэмжтэйгээр, чөлөөтэйгээр, бас гайхалтай анхилуунаар итгэлийнхээ дагуу амьдрахад танд туслахыг Эзэнээс гуй! Эргэн тойрон дахь хүмүүст таашаал өгөхүйц анхилам сайхан үнэртэй нэгэн байхад туслахыг Түүнээс гуй. Эзэнийг хайрлан, Түүнтэй хамт өнгөрүүлэх цагаа таалан соёрхсноороо Түүнийг өмнө хэзээ ч таньж мэдээгүй хүмүүст та Түүнийг амьдруулах боломжтой!

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнгөрсөн гурван долоо хоногийн турш дахь төв эшлэлүүдээс та хэдийг нь цээжлэсэн (эсвэл цээжлэх боломжтой вэ) бэ? Итгэмжтэйгээр бас айдасгүйгээр амьдрахаа та үргэлжлүүлэн хичээсээр байх хэрэгтэй! Нэг өөрчлөгдсөн амьдрал нь хичнээн олон хүмүүсийн амьдралд нөлөөлж чадах бол?

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн - Эхлэл 1:27
Гэм ба үхэл - Ром 5:12
Бурханы дайсан - Колоссай 1:21
Тэр Өөрөө гэм нүгэл болсон - 2 Коринт 5:21
Гэмш бас тунхагла - Ром 10:9-10
Тааламжит алхаагаар алхах - Колоссай 1:10
Яв, тэгээд дагалдагчдийг бэлтгэ - Матай 28:19-20
Бурхантай мөнхөд хамтдаа - Иохан 3:16
Ѳдѳр 82Ѳдѳр 84

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Learn how to move beyond the fear that overwhelms you and holds you back in your faith and enjoy a whole new life of freedom, fearlessness, and effectiveness in your life and witness! Ideal for busy moms, single women, and college students.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: www.thistlebendcottage.org