Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 81 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 6: ИТГЭЛЭЭ АЙДАСГҮЙГЭЭР ХУВААЛЦ



ТҮҮНИЙ ҮГИЙН УС

Ефес 2:1-10-г өнөөдөр дахин унш. Өнөөдөр унших үедээ ямар шинэ ойлголтыг та олж авав? Зорилгын төлөө та аврагдсан. Та бол Түүний гарын бүтээл! Нэгэнтээ та үхсэн байсан боловч одоо та амьд! Сайнмэдээг өдөр бүр өөртөө тунхагладаг байхад танд туслахыг Эзэнээс гуй. Тэгээд энэхүү сайнмэдээний дагуу өдөр бүр амьдрахад танд туслахыг Түүнээс гуй.



ҮНЭН ДОТОР АЛХ

Эдгээр үнэнийг бусадтай хэрхэн хуваалцах боломжтой талаар бодсоор бас залбирсаар бай. Хэн таны амьдралд Бурханыг оруулсан бэ? Өдөр бүр харилцдаг хүмүүсийнхээ жагсаалтыг гарга. Тэдэнд Есүсийг харуулах боломжийг өгөхийг Бурханаас гуйж эхлэ.



ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА

Дараах эшлэлүүдийг өчигдрийн эшлэлүүдтэй хамт уншиж дуусгах явцдаа, тэдгээрийг тунгаан бод мөн зүрх сэтгэл ба бодол санаандаа оруулахын тулд бас бусадтай Сайнмэдээг хуваалцах боломжтой байхын тулд цээжлэхийг хичээ!



Гэмш бас тунхагла

Ром 10:9-10 - Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ.



Зохистой алхаагаар алхах

Колоссай 1:10 - мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өс.



Яв, дагалдагчдийг бэлтгэ

Матай 28:19-20 - Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа.



Бурхантай хамт мөнхөд

Иохан 3:16 - Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.

Бичээс

Ѳдѳр 80Ѳдѳр 82

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна