Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 80 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 6: ИТГЭЛЭЭ АЙДАСГҮЙГЭЭР ХУВААЛЦ



ТҮҮНИЙ ҮГИЙН УС

Ефес 2:1-10-г дахин унш. Унших үедээ ямар шинэ ойлголтыг та олж авав?



ҮНЭН ДОТОР АЛХ

Бид нигүүлслээр дамжуулан аврагдсан. Бид энэ авралд зориулан огтхон ч хувь нэмэр оруулаагүй. Эзэний туслалцаа байгаагүй бол бидэнд аврал хэрэгтэй болохыг ч бид мэдэхгүй байх байсан. Юунаас бид аврагдах ёстой гэж? Хэрхэн хөөрхийлөлтэй байдлаа олж харахад маань Бурхан л ганцхан бидний нүдийг нээж чадна! Бид Түүгээр, Түүний нигүүлслээр дамжуулан, Түүний зорилгын төлөө аврагдсан!



Эдгээр үнэнийг бусадтай хуваалцахад Бурхан хэрхэн таныг ашиглах боломжтой талаар бод. Өнөөдөр таны замд Эзэний авч ирэх хүмүүстэй харилцан яриаг эхлүүл. Тэдний өдөр ямархуу байгаа талаар тэднээс асуу. Анхааралтай сонс. Боломжийн үүд хаалгыг Бурхан нээж өгөх нь гарцаагүй. Тэдний төлөө та хэрхэн залбирахыг тэднээс асууж болно. Одоо тантай хамт би залбирч болох уу? гэж асуугаад дараа нь хэн нэгэн өмнө нь тэдэнтэй итгэлийнхээ талаар хуваалцаж байсан эсэхийг асуу.



ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА

Дараах эшлэлүүдийг уншиж дуусгах явцдаа, тэдгээрийг тунгаан бод мөн зүрх сэтгэл ба бодол санаандаа оруулахын тулд цээжлэхийг хичээ. Бурхан бидний төлөө юу хийснийг чин сэтгэлээсээ улам ихээр харах тусам бид улам ихээр бусадтай хуваалцахыг хүсэх болно!



Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн

Эхлэл 1:27 - Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.



Нүгэл ба үхэл

Ром 5:12 - Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.



Бурханы дайснууд

Колоссай 1:21 - Хэдийгээр урьд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндийрсөн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан.



Тэрээр Өөрөө нүгэл болсон

2 Коринт 5:21 - Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.

Бичээс

Ѳдѳр 79Ѳдѳр 81

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна