Төлөвлөгөөний мэдээлэл

өдрөөс өдөрт бурхан руу ойртЗагвар

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

14-с 8 дахь өдөр




Ямар ч үед амар тайван бай


Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо (зовнил, санааширалаа нэг мөр) Түүнд хая. — 1 ПЕТР 5:7


Амар тайван гэдэг бол хамгийн гайхалтай амсах зүйл юм. (Филиппой 4:7) Нөхцөл байдлаасаа болоод та сэтгэлээр унаж, будилж, санаа зовж хэцүү байсан ч гэсэн амар тайван байх нь тайлбарлахын аргагүй юм. Энэ дэлхий ийм байхын тулд юугаа ч өгөхөд бэлэн байна. Та амар тайвныг худалдаж авч, бас зарж чадахгүй. Бурханаас ирсэн үнэгүй бэлэг бөгөөд Бурхантай ойр дотно харилцаатай байснаар бий болдог бөгөөд гайхалтай баяр хөөр авчирдаг. 


Амар тайван бол та өөрөө хичээхийн оронд Бурхан Эзэнд өөрийнхөө  ачааг үүрүүлдэг. Та Түүнд ачаагаа хурдан өгөх тусам танд л дээр. Бух асуудлуудаа Бурханд өг. Өөрөө хийх гэж оролдох ч хэрэггүй. Та өөрөө хийх гэж оролдсоноор санаа зоволт болон сэтгэлийн зовнилоос ангижирах нь удааширч хэцүү болно. 


Бурхан тантай үргэлж хамт байна гэж амласан учраас үргэлж хамт байх болно, тэгснээр бид ямар ч хүнд хэцүү зүйлийн дунд гайхалтай, амар тайван болон баяр хөөрийг амсах болно. Зөвхөн Тэр л энэ бүгдийг хийж чадна. Тиймээс боломжоороо амар тайвныг олж ав.


Бурханы амар тайвныг амсамаар байгаа итгэгч хүн бүр Есүстэй харилцаатай байснаар ямар ч хэцүү үед, шуурганд дунд байсан ч амар тайван байх болно.

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Жойс Мэйер яамдад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна