Төлөвлөгөөний мэдээлэл

өдрөөс өдөрт бурхан руу ойртЗагвар

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

14-с 13 дахь өдөр




Таны Хэлэх Үгс


Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй Хэн үүнд дурлана үр жимсийг (үхэл эсвэл амьдралын) нь хүртэнэ. — СУРГААЛТ ҮГС 18:21


Элч Петр амьдралдаа сэтгэл хангалуун болж, сайныг харж, эерэг оюун бодол болон үг хэлдэг байх нь хоорондоо холбоотой гэж тодорхой хэлсэн. Үг яриагаа өөрчилбөл амьдрал өөрчлөгдөх болно. 


Үг хэл яриа маань бидний юу бодож, мэдэрч, хүсэж байгааг илэрхийлдэг. Бидний оюун бодол Бурхан юу бодож байгааг бус харин бодож болох бүгдийг боддог. Мөн бидний хүсэл Бурхан юу гэж хүссэнээс илүү би юу хүсэж байгаагаа хардаг. Бидний сэтгэл хөдлөл Бурханых бус харин өөрсдийн сэтгэл хөдлөлөө дагадаг. Бид сүнсээ цэвэр байлгаснаар Бурханы бодлоор бодож, Түүний хүслээр, Түүний мэдрэмжээр хийж эхлэх бөгөөд тэгснээр бид үхлийг бус харин амийг ярих болно.


Таныг үг бол таны бодлын толь бөгөөд өөртөө болон бусдад та ивээлийн хүч эсвэл сүйрлийг авчирдаг. 1 Коринт 2:16 дээр Бурханы үг бидэнд Христийн оюун бодол байгаа учраас бид Түүний зүрх сэтгэлд байгаа зорилгууд, сэтгэл санаа болон бодлуудыг тээдэг гэсэн. Бид үргэлж тийм байхгүй, гэхдээ бид Христийн дүр төрхтэй болохын тулд өдөр бүр өсөж, өөрчлөгдөж байгаа. Тэр сайн ажлаа бидний дотор хийж эхлэн, түүнийгээ дуусгах болно. (Филиппой 1:6) Бид Бурханд илүү ойртох тусам бидний оюун бодол, үг яриа, харилцаа, хандлага хурдан өөрчлөгдөж ялалт байгуулах болно.


Таны бодол, зан чанар, үг яриа, хандлага, харилцаа юу ч байсан хамаагүй өөрчлөгдөх боломжтой. Учир нь би өөрчлөгдөж чадсан. Би Ариун сүнсний “тусламж заавраар” өөрчлөгдсөн бөгөөд энэнд цаг хугацаа орно, гэхдээ үнэлж барахшгүй хэрэгтэй цаг хугацаа байна. 

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Жойс Мэйер яамдад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна