Төлөвлөгөөний мэдээлэл

өдрөөс өдөрт бурхан руу ойртЗагвар

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

14-с 11 дахь өдөр




Итгэлээ илүү баттай болгох


Эзэнд үүрд (өөрийгөө Түүнд даатга, Түүнд найд, Түүнд итгэлтэйгээр найд) итгэгтүн! Учир нь ЭЗЭН БУРХАН дотор (Үүрдийн Хад) Мөнхийн хад бий. — ИСАИА 26:4


Бидний амьдралд сэтгэлээр унагаж, сэтгэл гутралд оруулах зүйлс хэр их тохиолддог вэ? Бид хэдэн жил “Тийм ээ, би Бурханд итгэдэг, би Бурханд итгэсээр байгаа” гэж хэлдэг боловч үнэн хэрэгтээ бид санаа зовж, сөрөг зүйл ярьж, өөрөө бүгдийг зохицуулах гэж оролддоггүй гэж үү?


Заримдаа бид Бурханд итгэж байна гэж гаднаа хэлж байгаа ч, дотроо бол санаа зовж, будилсан байдаг. Бид Бурханд итгэх алхам хийж байгаа нь сайн хэрэг гэхдээ, бид итгэлээр өсөж баттай болох хэрэгтэй. Бурханд итгэнэ гэдэг бол зөвхөн хэлээд зогсох биш, хэлж байгаа үгээ үйлдэл болон хандлагаараа харуулах юм. 


Итгэлтэй байдал болон итгэлээ барьж байгуулахад хугацаа хэрэгтэй. Санаа зовдог, сэтгэлээр унадаг, айдаг зан чанараа ялан дийлэхэд хугацаа шаардагдана. Тиймээс хамгийн чухал зүйл бол Бурхантай хамт “байсаар байх” юм. Бууж өгч, хаяж болохгүй, ямар ч нөхцөл байдалд урагшилсаар байвал туршлага хуримтлуулж, сүнсээр илүү хүчтэй болдог. Та урьд өмнөхөөсөө улам илүү хүчтэй болсоор л байдаг. Та бууж өгөхгүй байвал хэзээ нэгэн цагт Бурхантай хамт бүрэн төгс, амар амгалан байх газарт очих болно. 


Таны амьдралд хэцүү зүйл тохиолдож, та өөрийгөө хэрэггүй гэж бодож, санаа зовж байгаа бол Бурханд итгэх итгэлээ илүү баттай барьж байгуулах цаг нь болсон байна. 

Бичээс

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Жойс Мэйер яамдад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна