Төлөвлөгөөний мэдээлэл

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Загвар

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

10-с 8 дахь өдөр

Мөнхийн үнэнтэй хамт уралдах


Өнгөрөгч 7 хоногт, бид өөрийнхөө төлөө, бусдын төлөө бас Бурханы төлөө хэрхэн уралдах талаар ярилцсан билээ. Түүнчлэн бид библи –суурьтай Эзэнийг алдаршуулах дасгал сургуулилт, уралдаан, амьдралын талаар товчхон суралцсан. Ийм ойлголттой болсон тул одоо асуулт асуух сайхан цаг болж байна: Би Бурханыг алдаршуулахын тулд уралдах хэрэгтэй гэдгээ мэдэж байна уу? Би Есүсийн дагалдагч мөн үү? Би Бурханы гэр бүлийн нэг хэсэг мөн үү? Миний магтаал хүндлэл Эзэнд хүрч байна уу ?


Библи дээр Бурханы хүслийн эсрэг хийх сонголт нь бидэнд байдаг талаар маш тодорхой заасан байдаг. Үүнийг Библид гэм гэж нэрлэдэг бөгөөд ингэснээр Бурханаас үүрд тусгаарлагдахад хүрдэг гэжээ. Бид бүгд хувь хүний хувьд хийсэн буруу шийдвэрийнхээ муу ачааныхаа нөлөөг  амсаж эдэлсэн билээ. Бурханаас тусгаарлагдсаны үр дүн нь ганцаардал, ял шийтгэл, айдас, аюултай байдал ба буруутгал юм. Асуултын гол нь, бидний ба Бурханы хооронд оршиж буй саад тотгор ба гэм нүглүүдийг хэрхэн зайлуулах вэ? Үүний хариулт бол бид өөрсдийн хүчээр үүнийг хийх боломжгүй. 


Яг л таны хайртай нэгнийг аймшигтайгаар алсаныг хүчингүй болгох сайхан сэтгэлтэй хайрын ямар ч хэмжээтэй байсан, хичэнээн сайн зүйл байгаад ч мууг цуцлах боломжгүй гэдгийг харж байгаа байх. Гэсэн хэдий ч Бурхан бидний байдлыг ойлгож, биднийг хайрласаар л байдаг бөгөөд бидний хийж чадахгүй зүйлийг Тэр хийсэн юм. Тэрээр бидний хийсэн үйлдлийн хор дагаврыг Өөрийн хүү Есүс дээр тавьж бидэнд уучлалыг олж авах боломжийг олгосон юм.  


Есүс бол төгс, гэм зэмгүй, Тэрээр Бурхан Эцэгтэй үнэхээр ойр дотно харилцаатай байж, Бурхан биднийг хэрхэн амьдруулахаар төлөвлөснийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж амьдарсан билээ. Тэгээд ч Бурхан Эцэгт дуулгавартай байснаар Есүс Өөрийгөө зэрлэгээр тамлуулан алуулж, бидний гэмийн хор уршгийг Өөртөө авахыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр 3 хоногийн дараа дахин амилж, Тэнгэр рүү одохоос өмнө дөчин өдрийн турш Өөрийнхөө дагалдагч нартай хамт байж, тэдэнд заасан юм. 


Есүс бидний гэмийн төлөөсийг төлсөн ба ингэснээр хүн нэг бүр уучлагдаж, Бурхантай ойр дотно харилцах боломжийг бидэнд өгсөн билээ. Энэ бэлгийг хүлээн авахын тулд бид хариу үйлдэл хийх ёстой. Яаж? Өөрийгөө-магтан дөвийлгөх байдлыг оролцуулан, өөрсдийн хийсэн гэм нүглээс эргэж, зөвхөн Есүст уучлалаа даатгаснаар/итгэснээр/. (Өдөр 3-ыг санаарай) Та өөрийнхөө гэмт байдлын хор уршгийг ойлгож, Есүсийн амь өргөгдсөн тул та уучлагдаж, Есүст итгэснээр та энэхүү мөнхийн шагнал болсон бэлгийг хүлээн авч , түүний дагалдагч нарын нэг болон Есүсийг дагах нь таны хийсэн хариу үйлдлийн үр дүн юм. 


Есүсийн мэдээний талаар илүү ихийг сурч бас бидний гэм нүглийн төлөө Есүсийн хийсэн зүйлд та өнөөдөр итгэсэн тухайгаа хуваалцахыг хүсвэл энэхүү вэбсайтад зочлоорой.  www.WhyDoYouRace.com


Эргэцүүлэл:


1. Та Есүсээр дамжин уучлал хүлээн авахын өмнөх амьдралаа хэрхэн дүрслэх вэ? Ганцаардал, айдас, аюултай байдал ба буруутгал гэх мэт мэдрэмж нь танд хамаарах уу?


2. Бурханаар уучлагдан, Түүнтэй харилцаатай байх боломжтой гэдгийг та анх удаа ойлгож аваад баяр хөөрийг мэдэрсэн тухайгаа дурсдаг уу?


3. Дасгал сургуулилт ба уралдаан тэмцээнээр дамжуулан Бурханы золилт ба уучлалын төлөө Эзэнийг магтан алдаршуулах таны талархлын арга замуудын тухай тунгаан бодоорой. 

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fcaendurance.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна