Төлөвлөгөөний мэдээлэл

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Загвар

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

10-с 10 дахь өдөр

Амар тайвнаар уралдах 


Тэвчээрийн спорт нь  хичнээн их бухимдал ба түгшүүрийг хүний амьдралд өгдөгийг бодохоор энэ нь инээдтэй, гэхдээ эмгэнэлтэй. Ихэнх хүмүүсийн хувьд тэвчээрийн спорт нь  сайн дураараа сонгосон сонирхол хобби буюу бидэнд зугаатай байдаг учраас хийдэг зүйл гэдгийг бараг л мартах шахжээ. Амьдралынхаа маш их ачаалалтай цагийн хуваарийг шахахыг хичээснээс үүдэлтэй стрессээс бухимдлаас уралдааны өдөр хүртэлх тэр өдрийн нууцхан түгшүүр дээр, таны зөндөө их баяр хөөр, амар тайвныг тэр үеийн бүх үйл явц хулгайлах боломжтой. Та түр азнаад яагаад вэ гэж асууж байсан удаатай юу? 


Бид энэхүү асуултанд дүгнэлт хийхээр оролдохоо больж, харин юу үүнийг бий болгодог  талаар бидний ойлголтод нэмэр болохоор 2 зүйлийн талаар сайн бодож үзэхийг та бүхнээс хүсье. Эхнийх нь яг өчигдрийн бидний уншсан, мөргөлийн цагруу биднийг буцааж аваачна.Таны дасгал сургуулилт ба тэмцээний зорилго юу вэ? Таны зорилго Эзэнийг алдаршуулах, бусад итгэгчдийг урамшуулж дагалдуулагч болгох уу, эсвэл ямар нэгэн өөр зүйл үү? Бурханлаг зорилгууд нь бага зэрэг түгшүүр төрүүлдэг зүйл  гэж би хэлэхгүй, та өөрийн итгэлийг хуваалцах нь зарим тохиолдолд Төмөрхүнээс ч  илүү их айдсыг бий болгох боломжтой. Бид дасгал сургуулилт ба тэмцээний үеэр хамгийн сайнаараа хийх хэрэггүй гэж би бас бодохгүй байна. Харин ч бүр эсрэгээрээ. Түүний төлөө хамгийн сайнаараа хийж, бидний оролцоогоор дамжуулан магтахад Бурхан биднийг дууддаг. 


Гэхдээ, Эзэнийг алдаршуулах үед энэ нь бидний гол зорилго болж, бидний харилцаа холбоо, бас тамирчны индэр мэт зүйлс их ач холбогдолгүй харагддаг. Бас бид  дасгал сургуулилт алгасах, эсвэл өөрчлөгдөх мэтийн зүйлсэд бага санаа зовж, гэр бүлдээ илүү их цагийг зарцуулж, сүм чуулганаараа дамжуулан үйлчлэх, эсвэл гэв гэнэт тусламж хэрэгтэй болсон хөршдөө тусалдаг. 


Миний хоёр дахь зорилго маань нэг дэх дээр суурилсан хэдий ч итгэлийн талаар зорилго ба чухал зорилтуудаас арай илүү авч үзнэ. Бид дасгал сургуулилт ба тэмцээн уралдаанаар Эзэнийг дагаж, Түүнд бүрэн итгэх үед  юуны талаар их санаа зовох ёстой вэ? Энэ тухай бодоод үз… бүгдийг-чадагч, бүгдийг-мэдэгч, энэ орчлон хорвоогийн Бурхан таныг хайрлаж, тантай хамт байдаг. Та юунаас айх ёстой гэж? Энэ нь аливаа зүйлс хэцүү болохгүй гэж одоо хэлэхгүй байгаа юм бишээ, заримдаа таны төсөөлснөөс ч илүү, маш хэцүү байж магадгүй.Гэсэн хэдий ч, бид Түүнд итгэж найдсанаар, Тэр бидэнд тохиолдох хэцүү зүйлсийн дундуур туслаад зогсохгүй, бас бидний тэвчээрийн тэмцээн уралдаанд ялсан алив шагналаас хол давсан, тэрхүү мөнхийн шагнал ирж байна. Иймд тэвчээрийн спортын хэсгүүдийг оролцуулаад ,Тэрээр таны амьдралыг удирдах үед, Эзэнд итгэмжтэйгээр итгэж, дагахыг би танд уриалж байна.Даруухнаар залбирч, Түүнийг эрж хайн, Түүнд, бас Түүний төлөвлөгөөнд итгэл найдвараа тавь.Таныг ийнхүү үйлдэх үед Бурхан бүх ойлголтуудыг давсан амар тайвныг танд амлаж байна.Тэмцээний өдрөө бие халаалтаар эхлэх тэр мөчид энэ нь олон хүмүүсийн хувьд хүлээж авах бэлэг нь болно гэдгийг би мэдэж байна.


Эрэгцүүлэл:


1. Таны тэвчээрийн спортод оролцох оролцоо тань стресс/бухимдал/ бий болгодог уу? Яагаад, аль хэсгүүд нь вэ ?


2. Бурханыг алдаршуулахын төлөө гэсэн ганц зорилгоор хийх дасгал сургуулилт ба тэмцээн чинь таны хувьд ямар харагдах бол? Энэ нь таны дасгал сургуулилт, тэмцээн уралдааны талаарх сэтгэлийн түгшүүрт /санаа зоволт/ хэрхэн нөлөөлөх бол?  


3. Та үнэхээр тэвчээрийн спортод оролцох оролцоогоо Эзэнд найдаж байна уу? Та хувийн зорилгууд, дасгалын цагийн хуваарь эсвэл оролцоогоо хүртэл Эзэний эрхшээлд/тушаалд/ оруулах нь танд ямархуу санагдаж байна вэ? 

Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fcaendurance.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна