Төлөвлөгөөний мэдээлэл

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Загвар

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

10-с 4 дахь өдөр

Уралдах “Сайн” Шалтгаанууд


Өчигдөр бид өөрсдийгөө оруулаад , орчин үеийн уралдаанд төвлөрсөн хуурамч шүтээнүүдийн зарим нэг уралдах “ муу” шалтгаануудыг авч үзсэн. Үүнд хувь хүний бардам, атаархсан, онгироо, ихэмсэг, өширхсөн ба өөр дээрээ төвлөрсөн мэт шалтгаанууд багтдаг. Өнөөдөр бид энэ хэсгийг эргүүлж уралдах “ сайн “ шалтгааныг ярих ба үүнийг олон хүмүүс тусгаж авна гэдэгт би найдаж байна. 


Та энэхүү жагсаалтын талаар ямар бодолтой байна: маш сайн эрүүл мэнд, найзтай болох, хорт хавдрыг эмчлэх, Африкт худаг ухах, ерөнхийдөө л хүмүүсийг илүү аз жаргалтай болгох? Би ихэнх хүмүүс эдгээр нь бүгд сайн ба хууль ёсоор хийх ёстой шалтгаанууд гэж хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Үнэн хэрэгтээ, олон хүмүүс эдгээр болон эдгээртэй төстэй шалтгаанаар уралдах ба олон хүмүүс эдгээрийг Есүсийн сургаалтай амархан нийцүүлэх боломжтой. Бид өөрсдийнхөө бие махбодыг тордох хэрэгтэй. Бид туслах хэрэгтэй ба дэлхийн эргэн тойронд байгаа хүмүүст туслах хайрын зориулалтыг харуулах хэрэгтэй. Бид бие биенээ хайрлан хамтдаа баяр хөөрийг эдлэх хэрэгтэй. Миний тавих асуулт энэ байна : эдгээр ” сайн“ шалтгаанууд нь хэн бас зорилгын төгсгөл нь юу вэ?


Хэрэв бид зүгээр л илүү урт удаан амьдарч, баяр хөөртэй, тохь тухтай амьдрахын тулд өөрсдийгөө бас бусдыг халамжлан, хуурамч шүтээнүүдийг хүндэтгэн Бурханд итгэж, Түүнийг алдаршуулахгүй амьдарвал юу болох вэ? Энэ нь үр дүнтэй, итгэмжтэй хөрөнгө оруулалт болж мөнхөд шагнагдах уу? Эдгээр “сайн” шалтгаанууд ч Бурханыг алдаршуулж, Түүний зорилгыг биелүүлэхэд олон удаа хүн-төвтэй ажилласнаар санаанд хүрэхгүй байх нь олонтаа тул уралдах муу шалтгаануудаас илүү сайн гэдэг нь эргэлзээтэй болдог.  Эцэст нь дэлхий-төвтэй зорилгууд, бүр сайн , өгөөмөр харагддаг зүйлс хүртэл мөнхийн үнэ цэнэтэй ямар нэгэн зүйлийг хийдэггүй. Шүтээнүүд нь бас таныг болон бусдыг болох хийх зүйлээс нь анхаарлыг нь холдуулна. Иймд, уралдах эдгээр сайн шалтгаануудын талаар сайн бодох явцдаа, Бурханаас өгсөн зорилго:Түүнийг алдаршуулахад эцсээ хүртэл анхаарлаа хандуулаарай хэмээн би таныг уриалж байна. Сайн бас муу аль нь ч байсан хүн-төвтэй уралдаанд бүү оролц. Бурхан-төвтэй шалтгаанаар уралдаанд оролцогтун!


Эргэцүүлэл:


1. Харахад сайн, хүн-төвт шалтгаантай уралдаануудын заримаас та нэрлэх боломжтой юу?


2. Хүн-төвт эдгээр шалтгаануудыг хэрхэн Есүсийн мэдээг тунхаглах Бурхан-төвт үндэслэлтэй болгон өөрчлөх боломжтой вэ?


3. Уралдах гэсэн таны гол шалтгаан өөртөө төвлөрсөн үү эсвэл Бурхан –төвтэй юу?

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fcaendurance.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна