Төлөвлөгөөний мэдээлэл

Дутагдаж буй амар тайванЗагвар

Missing Peace

7-с 7 дахь өдөр

Ирээдүйн төлөөх амар тайван 



Бид амьдралынхаа төлөвлөгөөний бүрдээгүй хэсэг бүрийн төлөө санаа зовж амар тайвныг мэдрэхгүй байх нь элбэг байдаг. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй эсвэл үр дүнг хянах боломжгүй юм шиг санагдах үед бид санаа зовж эхэлдэг. Гэхдээ үүнийг шинэ өнцгөөс харах үед, амар тайвныг олж чадна. 



Бид хувь хүнийхээ хувьд бидний амьдралд ямар ирээдүй хүлээж байгааг мэдэхгүй байж болох ч, Есүс эргэн ирснээр бүх бурууг зөв болгон засаж, ирээдүйд хамтдаа хэрхэн сайнаар төгсгөхийг бид мэддэг билээ. Илчлэл 21-ээс дурдахад: 



“Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ." Сэнтийд Залрагч "Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна" гээд "Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн" гэв…Илчлэл 21:4-5 АБ2013

Тэрхүү мэдлэг нь бидний зүрх сэтгэлийг амар тайван байлгаж чадна, учир нь бид ямар ч сорилт бэрхшээлтэй тулгарсан Бурхан эцэст нь ялах болно гэдгийг мэддэг. 



Есүс шавь нартаа Эцэгийнхээ гэрт орон байр бэлдэж байгаа тул Түүний хаашаа явж байгаа талаар санаа зовох хэрэггүй гэж хэлэхдээ энэ тухай бидэнд Иохан 14-т сануулсан байдаг. Тиймээс, Бидний ирээдүйн орон байрын улмаас энэ цаг үед бид амар тайван байж чадах юм. 



Энэ нь бид зүгээр л мөнхийн зүйлд найдаад, дэлхий дээр юу ч хийхгүй гэсэн үг биш юм. Үүний оронд бид амар тайвныг тогтоогчид байж, итгэлээ хуваалцан, бусдыг хайрлаж, бусдад үйлчилж, бэлгүүдээ Түүний алдрын төлөө ашигласнаар Бурханы хаанчлалыг дэлхий дээр улам ихээр өргөжүүлэх үйл ажиллагаанд түлхэц өгдөг жамтай. Ингэж чадвал бид сөнөж буй ертөнцөд Бурханы амар тайвны буюу бүрэн бүтэн байдлын нэгээхэн хэсгийг авчирч байгаа хэрэг юм. 



Есүсийн эргэн ирэх талаар хэрхэн хүлээх тухай бидний олсон Паулын энэхүү уриалах залбирлыг хар: 



Одоо амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай. 1 Тесалоник 5:23 АБ2013 (NLT) 

Таны амьдралд дутуу дулимаг байгаа хэсэг бүрээ нөхөх талаар бодохдоо жинхэнэ амар амгалан зөвхөн Бурханаас л ирдэг гэдгийг санаарай. Тэр л бидний эвдрэлийг бүрэн засаж, шинэ болгож бүтээж чадах цорын ганц Нэгэн юм. Харин та Түүнийг эрж хайхдаа Түүний амар амгаланг эргэн тойрныхоо хүмүүстэй хэрхэн хуваалцаж болох талаар бодож үзээрэй. 



Амар амгаланг биднээс хэн ч хулгайлж чадахгүй юм. Амар амгалан бол Хүү бөгөөд Түүний нэрийг Есүс гэдэг. Мөн бид Христ мэндэлсэн баярын үеэр Түүний төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа Түүний дахин ирэхийг хүлээж байгаагаа санадаг. Гэвч бид зорилготойгоор хүлээж, бидний Бурхан үнэнч гэдгийг мэдээд амар тайвнаар хүлээдэг. Тэр бол сайн. Тэр л бидний сэтгэл болон дэлхийг бүрэн бүтэн байлгахад өнөөх дутагдаад байгаа амар тайван нь юм шүү дээ. 



Залбирал: Бурхан минь, Есүс Эзэнийг бидний амар тайван болгон илгээсэнд баярлалаа. Би Танд итгэх үед намайг Өөрийн баяр баясгалан, амар амгалангаар дүүргэж, Таны эргэн ирэхийг хүлээх үед намайг Өөртэйгөө адил болгоорой. Өнөөдөр би бүхий л санаа зовнилоо Танд өргөж байна, учир нь Та бүх хүнд санаа тавьдаг бөгөөд зөвхөн Та л тэднийг бүрэн үүрч чадна гэдгийг би мэддэг. Намайг амар тайвныг тогтоогч болоход минь чиглүүлэн өгч, Таны хаант улсыг дэлхий дээр хэрхэн илүү ихээр дэлгэрүүлэх талаар зааж өгөөрэй. Есүсийн нэрээр, амен. 
Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Missing Peace

Амьдрал зовлонтой байх үед амар тайвныг мэдрэх боломжтой юу? Богино хариулт: тийм ээ, гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр биш. Бидний цөхөрч хоцорсон жилийн дараа ч ихэнх маань халагласан хэвээр л байдаг. Пастор Крэйг Грошелий...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна