Төлөвлөгөөний мэдээлэл

Дутагдаж буй амар тайванЗагвар

Missing Peace

7-с 6 дахь өдөр

Хямралын дундах амар тайван 



Зарим нэг бэрхшээлийн дунд байсан ч гэсэн танд амар тайван байх боломж байдаг уу? Товчхон хариулахад тийм, гэхдээ энэ нь зовлонгийн үйл явцыг багасгана гэсэн үг биш юм. Үнэндээ та амар тайван болон зовлон бэрхшээлийг нэгэн зэрэг туулж чадна. 



Есүсийн шавь нар болон анхны дагалдагчид үүнийг мэддэг байсан. Тэд шуурганы талаар мэдлэггүй хүмүүс байгаагүй. Тэд үргэлж үнэнч хэвээр байсан ч энэ нь тэд хэзээ ч бухимдал, төөрөгдөл, эргэлзээ, түгшүүрийг мэдэрч байгаагүй гэсэн үг биш юм. Паул өөрийн туршлагын талаар юу гэж бичсэнийг хараарай: 



“Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх горьдлого тасарсныг ч та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ.” 2Коринт‬ ‭1:8-9‬ ‭АБ2013‬‬

Паул өөрийн туршлага болон туулсан зүйлсээ нуухыг хүсээгүй. Тэр хүмүүст зовлон бэрхшээлгүйгээр зорилгодоо хүрсэн мэт ойлголт өгөхийг хүсээгүй. Гэхдээ тэр бас зовсондоо тийм ч их ач холбогдол өгөөгүйн учир нь Бурхан хэрхэн ажиллаж буйг харуулахыг л зорьжээ. 



Бид зоволгүйгээр амар тайван байж, зорилгодоо хүрэхийг хүсэх чиг хандлагатай байдаг. Хэрэв ямар нэг зүйл болохгүй бол үүнийг үнэ цэнтэйд тооцдоггүй. Гэвч Есүс бидэнд дэлхий дээрх амар тайван амьдралыг хэзээ ч амлаагүй. Үнэн хэрэгтээ, Тэр биднийг энэ ертөнцөд зовлон зүдүүртэй байх болно гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Тэр бидэнд энэ бүхнийг аль хэдийн ялсан гэсэн итгэл найдвар, амар тайвныг үлдээсэн. 



Хэдийгээр Тэр бүгдийг ялсан ч гэсэн, үүгээр дамжуулан биднийг тайвшруулсаар байдаг. 2 Коринт номын энэ ижил хэсэг дээр Паул өөрсдийн хүнд хэцүү нөхцөл байдлын дунд ч Бурханы ер бусын тайвшралыг хэрхэн мэдэрсэн тухайгаа бичжээ. Тэр мөн адил тайвшралыг бусдад өгөх боломжийг бидэнд харуулсан. 



Бид энэ амьдралд дайралттай тулгарах л болно. Гэвч тэдгээр дайралтууд нь бидний итгэлийг шалгадаг. Бид зовлон зүдүүрийнхээ үр дүнг олж харсны дараа хариу үйлдэл хийдэг үү? Эсвэл бид буруу асуултууд дээр анхаарлаа төвлөрүүлээд байна уу? 



Марк 4 дүгээр бүлэгт дагалдагч нарт нүүрлэсэн шуурганы тухай гардаг. Салхи, давлагаа хүчтэй цохилж, тэд живэх вий гэж санаа зовж байлаа. Энэ хооронд Есүс завин дээр унтаж байв. Тиймээс шавь нар нь бидний ихэнхийнх нь хийх зүйлсийг хийсэн. Тэд сандарч Есүсийг сэрээгээд ингэж асуужээ: 



… "Багш аа, бидний сүйрэх нь танд хамаагүй гэж үү?" Марк 4:38

Бидэнд амьдралын шуурга тохиох үед хамгийн их соригдож асуудаг асуулт энэ биш гэж үү? Бурхан минь, Танд хамаагүй гэж үү? 



Есүс шуургыг зогсоосон, гэхдээ бас тэдний тав тухтай байдлыг сорьсон. Тэр тэдний асуудлыг нь шийдээд зогсохгүй итгэлийнх нь талаар ч бас нилээд анхаарал тавьдаг байсан. 



Бид Есүсийг хэн болохыг мэдсэн учир, Тэрээр бидэн рүү ирэх шуурганд санаа тавьдаг бөгөөд тэр үед бидэнтэй хамт байдаг гэдэгт итгэлтэй байж болно. Тэгэхээр бид бэрхшээлийн үед амар тайван байж чадах уу? Тиймээ. Гэхдээ энэ нь итгэлийг шаарддаг, бидний зовлон зүдүүрт зорилго байдаг бөгөөд бидний Бурхан энэ үйл явцыг даван туулахад сэтгэл гонсойлгохгүй гэдэгт итгэх хэрэгтэй. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Missing Peace

Амьдрал зовлонтой байх үед амар тайвныг мэдрэх боломжтой юу? Богино хариулт: тийм ээ, гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр биш. Бидний цөхөрч хоцорсон жилийн дараа ч ихэнх маань халагласан хэвээр л байдаг. Пастор Крэйг Грошелий...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна