Төлөвлөгөөний мэдээлэл

Дутагдаж буй амар тайванЗагвар

Missing Peace

7-с 5 дахь өдөр

Бурхантай эвлэрцгээе



Бид Бурханы амлалтууд болон Бурханы зан чанарыг санах талаар ярилцсан ч Бурхантай амар тайван харилцаатай байгаа эсэхээ мэдрэхгүй байвал яах вэ? Магадгүй та Бурханд таагүй ханддаг болсон байж болох юм, учир нь тэр саяхан таны урмыг хугалсан юм шиг санагдаж байж болно. Эсвэл та хайраар дүүрэн Бурхан маань дэлхий дээр ийм их зовлон зүдүүрийг зөвшөөрнө гэдэгт итгэж чадахгүй байгаа учраас сэтгэл дундуур байгаа байх. 



Таны мэдэх ёстой зүйл гэвэл: Бурхан таны мэдрэмжүүдийг бүрэн мэдэж байдаг. 



Тэр таныг Түүнээс холдохын оронд Түүнд санаа зовнилоо хэлээсэй гэж хүсдэг. Үнэндээ, Бурхан таныг маш ихээр, бүр чин сэтгэлээсээ хайхарч байгаа учраас л амар амгаланд хүрэх замыг өгөхийн тулд Өөрийн Хүүгээ дэлхий рүү илгээсэн. 



Есүсгүйгээр, бид гэм нүглээсээ болж Бурханаас салсан байсан. Харин Бурхан хайрын Эцэг учраас бидэнтэй харилцахыг хүссэн. Тиймээс Тэр нэгэн замыг нээсэн: 



Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдаж, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн. Исаиа 53:5 АБ2004 

Есүс Бурхантай харилцах бидний харилцаанд амар амгаланг сэргээсэн нь бид Есүсээр дамжуулан биднийг хайрладаг, уучилж, халамжилдаг Эцэгтээ бүрэн, чөлөөтэй харилцах боломжтой болсон гэсэн үг юм. Бүх зүйл таны хүссэнээр болохгүй үед эсвэл зовж шаналсан нөхцөл байдлын улмаас уурласан ч гэсэн, энэ нь Түүний сайн зан чанарыг халхлахыг бүү зөвшөөр. 



Пастор Эми Грошел ингэж хэлжээ: "Бид сэтгэлийн зовлондоо итгэл бол үнэн гэдгийг мэдүүлж байх ёстой." 



Мэдрэмжүүд тань хүчинтэй боловч тэдэнд өөрийгөө эзэмдүүлж болохгүй. Үнэн хэрэгтээ Дуулал 46:10 нь хүчирхэг сануулгаар дүүрэн байдаг: 



Тэр “ Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө" гэж хэлжээ.Дуулал 46:10 АБ2013

Энэ нь биднийг тэмцэлдэхээ больж, Түүнийг Бурхан гэдгийг мэдэхийг заадаг. Тэрнээс “Тэр бол Бурхан гэдгийг мэдэр" гэж хэлээгүй. Бидний мэдрэмж бодит үнэн байдаг ч үргэлж үнэнд тулгуурладаггүй. Гэсэн хэдий ч бидний итгэлийн тусгагдахуун болох Бурхан үргэлж бат бөгөөд үнэн байдаг тул бид итгэлээрээ мэдрэмжээ захирч чадна.



Энэ нь бид Бурханаас хэзээ ч асуулт асууж чадахгүй гэсэн үг биш юм. Дуулалаар дүүрэн Давид болон бусад хүмүүс Бурханд хандаж, нөхцөл байдлыг нь өөрчлөхийг гуйж бас хашхирч Бурхан сонсож байгаа эсэхэд гайхаж байсан байдаг. Гэвч тэд үргэлж, Бурхан бол сайн гэдэг үнэн рүү эргэж ирдэг. Түүнд бидэнд хандсан сайн төлөвлөгөө байдаг<1>. Тэр бүгдийг хянаж байдаг. Мөн Тэр бидний магтаал ба итгэл найдварыг авах зохистой нь билээ. 



Хэрэв та өнөөдөр Бурхантай эвлэрээгүй байгаа юм шиг санагдаж байвал Бурханы Үгийн хүч дотор эдгээр мэдрэмжүүдээ мэдүүлээрэй. Мөн энэ сайн мэдээг санаарай: Есүс бол бидний Бурхантай эвлэрэх зам юм. Тэр бидний төлөө энэ ажлыг хийсэн. Мөн Тэр аль хэдийн амар амгалангийн төлөөсийг бүрэн төлсөн.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Missing Peace

Амьдрал зовлонтой байх үед амар тайвныг мэдрэх боломжтой юу? Богино хариулт: тийм ээ, гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр биш. Бидний цөхөрч хоцорсон жилийн дараа ч ихэнх маань халагласан хэвээр л байдаг. Пастор Крэйг Грошелий...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна