Есүс дотор байх - 4-өдрийн Адвент чимээгүй цагийн судлалЗагвар

Энэ нь жилийн хамгийн гайхамшигтай цаг үе хэдий ч дуунд гардаг шиг, бүхий л ивээлийнх нь төлөө Бурханд талархах ч бай эсвэл баярын үе бидэнд авч ирэх стресс эсвэл хүнд хэцүү байдлыг даван туулахад туслаач ээ хэмээн Түүнээс гуйх ч бай - залбирах хэрэгцээ байсаар байгаа аж. Бурханы оршихуй, итгэмжит байдал ба хоргодох газарт залбирах залбирал сүнсийг маань сэрээдэг.
Гэхдээ юуны төлөө залбирахаа мэдэхгүй байх үе танд гарч байсан уу? Магадгүй залбирал чинь нэг л хэвийн эсвэл давтагдсан болж байна уу мөн та буруу залбираад байгаа мэт танд санагдаж байна уу? Бурханы Үгийн дагуу залбирах үед залбиралдаа итгэх итгэл чинь хүчирхэгжих болно.
Библи залбирлаар дүүрэн аж! Сүнслэг амьдралыг маань амилуулах залбирлуудыг Эхлэл номоос Илчлэл ном хүртэл зээлдэх боломж бидэнд бий. Эдгээр гуйлтууд төрөл бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг илэрхийлэх аж - зүгээр л Дуулал номыг харагтун!
Бид Библийн түүхүүд, шүлгүүд, сургаалт зүйрлэлүүдийг Бурханы оршихуй дотор уншин, Ариун Сүнсэнд анхаарал хандуулах үед амьдрал, эргэн тойрон, таньдаг хүмүүстэй маань холбоотой бичээснүүдийг бид олж харах болно. Яваандаа эдгээр бодлуудыг тэр даруйд нь залбирал болгон хувиргах нь төрөлхийн зүйл болон хувирах болно.
Лук 2:8-18-ыг унш. Есүсийн сайнмэдээг та хэрхэн сонсож, мэдэрсэн бэ? Энэ түүхэнд Бетлехемд болж буй нэгэн чухал үйл явдлыг зарлахаар шаргуу хөдөлмөрч хоньчдод тэнгэрэлч үзэгдсэн тухай өгүүлдэг (11-р эш). Тиймээс Давидын хот руу хоньчид явж, улмаар Есүс, Мари ба Иосефыг олжээ. Бяцхан Хүүг харуутаа тэд Есүсийн төрөлтийн талаар мөн Түүний талаар тэнгэрэлч нар юу гэж хэлсэн талаар таарсан хүн бүрдээ хэлсэн (17-18-р эшлэлүүд).
Ялангуяа жилийн энэ үед хоньчдын адилаар Есүсийн талаар хүн бүрд ярих ямар боломж танд байна вэ? Таньдаг хүмүүсийн тань зүрх сэтгэлд Бурхан ажлаа хийхийн төлөө залбир. Бусдыг шүүхийнхээ оронд сайн сонсогч бөгөөд найз бай. Энэ Христ мэндэлсэн баяраар зөвхөн үгээрээ биш харин бусдад үйлчлэх үйлчлэлээрээ дамжуулан сайнмэдээг харуул. Амьдралын болоод харилцааны тань чанар Есүс рүү бусдыг чиглүүлэхэд туслахын төлөө залбир.
Энэ уншлагын төлөвлөгөөнд дурдагдсан Бичээсийн дагуу залбирах мөн өөр бусад сүнслэг байдлын дасгалжуулалтын талаар улам илүүд суралцахыг хүсвэл, Томас Нелсоны Эзэн дотор байх хэмээх Библи тэмдэглэл хөтлөлтийг үзнэ үү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Христ мэндэлсэн баяр дөхөж байна! Үүний хамт Адвент – Есүсийн төрөлтөд бэлтгэх баяр мөн дөхөж байна. Гэвч энэ үнэн нь баярын зав чөлөөгүй хуваарь, төгс төгөлдөр бэлгийг худалдан авах эсвэл гэр бүлийн цугларалтыг зохион байгуулах зэргээр сүүдэрлэгддэг үү? Христ мэндэлсэн баярын үеэрх үл өөрчлөгдөх яаруу сандруу байдал дотроо Бурханы Үгтэй цоо шинэ арга замаар холбогд, энэ нь таныг яваандаа Түүн рүү ойртуулах болно. Томас Нелсоны Эзэний дотор байх гэдэг Библийн тэмдэглэлээс эш татсан 4-өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан сүнсээ сэрээ.
More