Есүс дотор байх - 4-өдрийн Адвент чимээгүй цагийн судлалЗагвар

Abide in Jesus - 4-Day Advent Devotional

4-с 2 дахь өдөр

Жилийн энэ үед календарь маань асар хурдан дүүргэгддэг. Найзуудтайгаа тэмдэглэх Христ мэндэлсэн баярын үдэшлэг, гэр бүлийн цугларалт, ажлын газрын очих ёстой үдэшлэгүүд, чуулганы хөтөлбөрүүд гэх мэт - мөн эдгээрийн дээр хоол унд хийх, цэвэрлэгээ, худалдан авалт болон чимэглэлийг мартаж болохгүй. Бид байнга л зав чөлөөгүй ийш тийшээ явсаар байх нь сүнслэг байдлын хувьд сэргэг байхыг үнэхээр хэцүү зүйл болгон хувиргадаг.

Энэ Христ мэндэлсэн баярын үеэр - бид үхрүүд шиг байх ёстой.

Юу гэнээ…үхрүүд ээ?!?

Энэ талаар бодоод үз - үхрүүд бүтэн өдрийн турш өвсөө зажилдаг. Үхэрт амьдрахын тулд шим тэжээл хэрэгтэй байдаг учраас тэвчээртэйгээр бас удаанаар хоол хүнснийхээ эх сурвалжийг шороотой хамт ховдоглохынхоо оронд хивэн зажилдаг. Үүний адилаар, өдөр бүр сүнсний хоолоо ховдоглон идэхийнхээ оронд өдрийнхөө туршид Бурханы Үгийг ахин дахин "зажлах" замаар удаанаар, шим тэжээлийг нь шингээн авах ёстой. Үүнийг Библийн дагуух бичээч нар бясалгахуй гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эргэцүүлэн бодохуй юм.

Эргэцүүлэх болох гол зорилго нь Бурханы оршихуйд амрах юм. Ярихынхаа оронд Түүнийг сонс. Чимээгүй байх нь ялангуяа энэ улирлын үед асар их хүчин чармайлтыг шаарддаг. Гэвч Бурханы Үг бол амьдрахад минь амин чухал сүнсний талх мөн. Түүний үнэнтэй хамт суух үедээ, үүнийг сүнсэндээ "шингэх" боломжийг олгох үедээ амьдралдаа болоод эргэн тойрондоо буй Бурханы оршихуйд та хамаагүй сэргэг болох болно.

Матай 1:22-25-ийг хоёр дахин унш. Өөртөө юунаас ч илүүтэйгээр тусах үг, хэллэгийг эрж хай.

Сонгосон үг, хэллэгтэйгээ холбох боломжтой амьдралынхаа хэсгүүдийн талаар дараа нь эргэцүүлэн бод. Яагаад та энэ үгийг онцгойлон сонгосон бэ мөн таны амьдралтай холбогдох зүйл нь юу байна вэ? Энэ хором мөчид та яагаад үүнд татагдсан гэж бодож байна вэ?

Бурхан танд юу хэлж байгаагаа тодорхой болгохыг Түүнээс гуйн залбир. Хүсэн хүлээсэн байдалтайгаар залбир тэгээд Түүнийг хариулахыг нь тэвчээртэйгээр хүлээ.

Эцэст нь, Бурханы Ариун Сүнстэй хамт суух замаар сонсогтун. Өдрийнхөө төгсгөлд мөн ийнхүү үйлд. Улам илүүгээр эргэцүүлэн бодох үед чинь Бурхан илүү зүйлсийг танд илчилсэн үү?

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Abide in Jesus - 4-Day Advent Devotional

Христ мэндэлсэн баяр дөхөж байна! Үүний хамт Адвент – Есүсийн төрөлтөд бэлтгэх баяр мөн дөхөж байна. Гэвч энэ үнэн нь баярын зав чөлөөгүй хуваарь, төгс төгөлдөр бэлгийг худалдан авах эсвэл гэр бүлийн цугларалтыг зохион байгуулах зэргээр сүүдэрлэгддэг үү? Христ мэндэлсэн баярын үеэрх үл өөрчлөгдөх яаруу сандруу байдал дотроо Бурханы Үгтэй цоо шинэ арга замаар холбогд, энэ нь таныг яваандаа Түүн рүү ойртуулах болно. Томас Нелсоны Эзэний дотор байх гэдэг Библийн тэмдэглэлээс эш татсан 4-өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан сүнсээ сэрээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан HarperCollins/Zondervan/Thomas Nelson -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thomasnelsonbibles.com/abide-bible-journals/

Холбоотой төлөвлөгөө унших