Есүс дотор байх - 4-өдрийн Адвент чимээгүй цагийн судлалЗагвар

Жилийн энэ үе өнгөрснөө эргэн дурсахад биднийг хүргэх боломжтой. Жишээ нь, хамгийн дуртай Христ мэндэлсэн баярын бэлгээ та санаж байна уу?
Санаж байгаа бол, тэр үедээ ахин очиход зориулан хэдэн хормыг зарцуул. Тэр үеийн ямар дуу чимээ эсвэл үнэрийг та санаж байна вэ? Бэлгийг задалж байхдаа боосон цаас ямар мэдрэгдэж байсныг та санаж байна уу? Цаас ямар өнгөтэй байсан бэ? Хэн тантай хамт байсан бэ? Төсөөллийнхөө хамт тэр түүх рүүгээ эргэн очих нь хүчирхэг бөгөөд мэдэрсэн тэр л мэдрэмжүүдийг ахин тан дээр авч ирэх боломжтой аж.
Үүний адилаар та Бичээсийг уншвал юу болох бол? Библийн дагуух үйл явдалд та биеэрээ байх боломжгүй нь мэдээж; гэхдээ хэрэв та төсөөлөлтэйгөө холбогдон Бичээст өөрийгөө байрлуулбал юу болох бол?
Библитэй хараа, сонсгол, үнэр, амт ба хүрэлтээрээ холбогдох нь ялангуяа Адвентын үеэр Бичээстэй цэвэр танин мэдэхүйн хүрээнд холбогдох гээд байдаг хүмүүсийн хувьд үнэхээр тустай аж. Үнэнийг асар холоос харахынхаа оронд бид хамаагүй ойртдог. Таван мэдрэхүйгээ ашиглах нь бичээсний түүхүүдэд өөрсдийгөө байршуулах замаар Бурханаас өгөгдсөн төсөөллүүдтэйгээ холбогдох боломжийг бидэнд олгодог. Библи дэх хүмүүстэй бид өөрсдийгөө холбох үедээ улам илүү амьдралд ойр арга замаар тэдгээр үйл явдлуудыг ойлгож эхэлдэг. Бид зүгээр л нэг номыг унших биш; харин тэр үйл явдалд амьдаар орж улмаар сүнсээ сэрээх болно.
Матай 1:18-21-ийг нээ. Уншихаасаа өмнө, чимээгүй суу мөн зүрхийг тан бэлтгэн, төсөөллийг тань удирдан чиглүүлэхийг Бурханаас гуйн залбир. Тэгээд бичээсийг унш.
Иосефыг маш нойрмог байгаагаар төсөөл. Эргэн тойрон нь чив чимээгүй байгаа бөгөөд үдшийн сэрүүн салхи салхилж байна. Эзэний тэнгэрэлч гэнэт үзэгдэхийг нь хараад гайхширан буй Иосефыг төсөөл. Гайхширсандаа тэр дуу алдаж байна уу? Тэр өөрийгөө даруу болгон, биеэ авч явах байдлаа өөрчилж байна уу? Элэг нэгтнүүдийнх нь асар удаан хүсэн хүлээсээр ирсэн Аврагч ирэх гэж байгааг сонсоод түүнд ямар бодол төрж байна вэ? Амлалтаа биелүүлнэ гэдэгт нь Иосеф Бурханд огтхон ч эргэлзээгүй. Та үүнд найдаж байна уу?
Эзэний тэнгэрэлч түүнд үзэгдэх үед Иосефт байсантай адил итгэл, ойлголтоор таныг дүүргэж өгөхийг Бурханаас гуй. Түүний хаанчлалын төлөө сайн үйлсийг хийхэд таныг ашиглах боломжтой амьдралын тан хэсгүүдийг илчлэхийг Бурханаас гуйн залбир.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Христ мэндэлсэн баяр дөхөж байна! Үүний хамт Адвент – Есүсийн төрөлтөд бэлтгэх баяр мөн дөхөж байна. Гэвч энэ үнэн нь баярын зав чөлөөгүй хуваарь, төгс төгөлдөр бэлгийг худалдан авах эсвэл гэр бүлийн цугларалтыг зохион байгуулах зэргээр сүүдэрлэгддэг үү? Христ мэндэлсэн баярын үеэрх үл өөрчлөгдөх яаруу сандруу байдал дотроо Бурханы Үгтэй цоо шинэ арга замаар холбогд, энэ нь таныг яваандаа Түүн рүү ойртуулах болно. Томас Нелсоны Эзэний дотор байх гэдэг Библийн тэмдэглэлээс эш татсан 4-өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан сүнсээ сэрээ.
More