Төлөвлөгөөний мэдээлэл

Ялагч Эхнэрүүд: Гэрлэлтдээ хэрхэн Бурханы арга замаар ялах вэЗагвар

Wives Who Win: How to Win in Your Marriage God's Way

5-с 5 дахь өдөр

Өөрийгөө өөрчлөх замаар гэрлэлтдээ ялалт байгуулах нь



Миний ханийг өөрчилж өгөөч гэж Бурханаас гуйн залбирах нь зөв зүйл мөн үү? Үнэндээ, тасралтгүйгээр бие биеийнхээ төлөө залбирахад бичээс биднийг урамшуулдаг. Гэрлэлт тань цэцэглэхгүй байгаагийн шалтгаан нь тэд гэдэгт та итгэж буй учраас ханийнхаа төлөө залбирах үед л асуудал байгаа хэрэг аж. Та өөрийгөө төгс эсвэл төгс болоход ойрхон байгаа мөн хань чинь л өөрчлөгдчих юм бол бүх зүйл сайхан байх болно гэдэгт та итгэх үед асуудал тулгардаг. Энэ бол бодит байдлын хуурамч мэдрэмж юм. Ханийг тань өөрчлөгдөөсэй гэж хүсэхтэй адил Эзэн таны дотор ч бас ажлаа хийхийг асар ихээр хүсдэг.



Танд ч бас ханийн тань адилаар Бурхан хэрэгтэй гэдгийг мартан, нөгөө хүндээ асар ихээр анхаарал хандуулах гээд байх нь бий. Гэрлэлтийн харилцаанд тань юу болохыг хянахыг хүсэх сул дорой байдалд чинь Бурханы хүч төгс болгогддог. Та хоёр бол бие биеэсээ огт өөр хүмүүс бөгөөд үүнд тодорхой шалтгаан байдаг: та хоёр яг адилхан байсан бол нэг л байхад хангалттай байх байсан. Өөр өөр байдлууд сайн ч тэдгээр нь дасахад дандаа хялбар эсвэл дуртай байхаар зүйл байдаг юм биш.



Таныг тохь тухтай эсвэл шаардлага хангахуйц нэгэн мэт мэдрүүлэхийн тулд эргэн тойрны чинь бүх хүмүүсийг Бурхан өөрчлөхгүй. Ханийгаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөх замаар зарим зүйлийг та зүгээр л учрыг нь олж, хамтран ажиллах шаардлагатай болох болно. Энэ амаргүй гэдгийг би мэдэж байна гэхдээ амьдралд тань ямар өөрчлөлт хийгдэх хэрэгтэй байгаад анхаарлаа төвлөрүүлэх болон өөрөө өөрийгөө удирдахад онцгой хандах үед таны доторх өөрчлөлт ханийг тань өөрчлөгдөхөд өдөөх болно.



Ханийгаа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлэх үед чинь таныг өөрчлөхөд Бурхан анхаарлаа төвлөрүүлж байгаа ба танд ойртох замаар Тэр үүнийг хийхийг хүсдэг. Зүрхийг тань цэвэршүүлэхийг, Өөртөө таныг хүлээн зөвшөөрөхүйц нэгэн болгохыг Тэр хүсдэг. Юу гээч? Тэр мөн ханийн тань дотор үүнийг хийхийг хүсдэг. Тэр ханийн тань зүрхэнд ажлаа хийх үедээ таны зүрхэнд ажиллах гэх мэтээр сөөлжлөн ажиллах замаар таны дотор, тантай хамт оршин байхыг хүсдэг.



Хэрэв та үүнд итгэж чадах юм бол Бурхан та хоёрт хоёуланд чинь хайртай бөгөөд та хоёрт хоёуланд чинь ижил зүйлийг хүсдэг. Бурхан Өөрийгөө алдаршуулахын тулд таныг ханьтайгаа холбогдох, түүндээ хүрэх замаар нөлөөлөхийг ашиглахыг хүсдэг. Тэр бол өөрчлөлтийг бий болгогч ба үүнийг хангагч цорын ганц Нэгэн мөн! Бурханд өнөөдөр итгэ мөн өөрийнхөө дотор юу өөрчлөгдөх хэрэгтэй байгаа үүргийг өөртөө үүр, ханиа Бурханд даатган үлдээ!



Тусгахуй: Гэрлэлт тань сайн үр жимс гаргахын тулд таны дотор өөрчлөгдөх ёстой зүйл юу байна вэ?



Хэрэв гэрлэлтдээ ялах нь таны хувьд хэцүү зүйл бол Бурханы арга замаар гэрлэлтдээ хэрхэн ялах талаар нэмэлт хэрэгсэл ба эх сурвалжуудыг олж авахын тулд Ялагч эхнэрүүдбүлэгтэй холбогдоорой гэж таныг урамшуулж байна.


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Wives Who Win: How to Win in Your Marriage God's Way

Бурханы бүтээсэн энэхүү харилцааны системийн учрыг өөрсдөө олохыг хичээхдээ ихэнх хүмүүс тэр ч бүү хэл христ итгэлтнүүд гэрлэлтийг өөрсдийнхөө хүчээр зохицуулахаар хичээдэг. Гэрлэлт хүнд хэцүү, өрөвдөлтэй эсвэл гунигтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.wiveswhowin.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна