Төлөвлөгөөний мэдээлэл

Ялагч Эхнэрүүд: Гэрлэлтдээ хэрхэн Бурханы арга замаар ялах вэЗагвар

Wives Who Win: How to Win in Your Marriage God's Way

5-с 4 дахь өдөр

Тодорхой байдлаар дамжуулан гэрлэлтдээ ялалт байгуулах нь



Ямар нэгэн зүйлийг таамаглаад таамаглал тань буруу байсныг олж мэдэх үе танд гарч байсан уу?



Баталгаажуулалгүйгээр таамаглах нь биднийг хайртай хүмүүсийнхээ талаарх худалд итгэхэд хүргэх гээд байдаг. Тэр хүнээсээ тодорхой болгох асуултуудыг зүгээр л асуух нь хамаагүй хялбар байдаг хэдий ч ихэнхдээ бид асуудаггүй. Үүний шалтгаан бол 3 дахь өдөрт бидний ярилцсан бардамналын улмаас аж. Таамаглалаас болж гэрлэлт ба харилцаанууд шаардлагагүй мөн зайлсхийж болохуйц эмгэнэлт хэрэг явдалтай тулдаг.



Амьдралтай яг адилхан гэрлэлт ч бас шилжилтийн үеүдтэй бөгөөд шилжилтийн үе эхлэх үед үүнийг, ямар төрлийн шилжилт болох, шилжилтийн үед болон үүний дараа юу хийх бас таамаглахгүй байхыг та ялгаж салгаж таньдаг байх ёстой.



Шилжилтийн үеүдийг нэрлэхэд хэт олон ч эдгээр нь үе үе болдог ба хэзээ эсвэл яагаад энэ нь болохыг сануулах зүйл гэж дандаа байдаггүй. Хэт гүнд шигдэх хүртлээ гэрлэлтэд нь юу болоод байгааг зарим хосууд тэр бүр ухаараад байдаггүй. Гэрлэлт тань тэсвэрлэх, цөхрөхгүй байх арга замуудын нэг бол юу болж буйг, яагаад болж буйг мөн гэрлэлтдээ амар тайван, нэгдлийг харуулахад таны гүйцэтгэх үүрэг юу болохыг харах тодорхой байдал болох шилжилтийн зайлшгүй үе мөн.



Таамаглах нь буруу учир нь ханийнхаа талаар зүрхэндээ худал болохыг нь мэдэх худлуудад итгэхэд таамаглал таныг хөтөлдөг. Тодорхой байдлыг олж авахаас татгалзах үедээ та ханийнхаа талаарх худлууд, буруу таамаглалуудад итгэдэг бөгөөд энэ нь яваандаа том зөрчилдөөнд хувь нэмрээ оруулдаг.



Ханийнхаа талаарх хамгийн олиггүй зүйлийг таамаглах үедээ та үнэнийг үгүйсгэн, үнэнийг үгүйсгэх нь Түүний Үг болох үнэнээс гадуур Бурхан оршдог гэдэг байдлаар та Бурханыг үгүйсгэдэг. Үнэнээс гадуур амьдрах гэсэн ямар ч оролдлого бие биеэ шүүх үүргийг танд тохдог ба яваандаа гэрлэлтэд тань дуусашгүй төөрөгдөл, зөрчилдөөнийг бий болгодог аж.



Дараагийн удаа таамаглахаар соригдох үедээ, "Чиний талаарх эсвэл чиний дөнгөж сая хэлсэн эсвэл хийсэн зүйлийн талаарх таамаглалаа би үнэн эсэхийг нь шалгаж болох уу?" гэж асуух замаар итгэж буй зүйлээ баталгаажуул, тэгээд тодорхой байдлыг олж авах, магадгүй амар тайвныг хадгалахад урагшлаарай.



Тусгахуй: Ханийнхаа илэрхийлэхийг хичээх үгэн эсвэл үгэн бус мессежийг таамаглахын оронд тодорхой болгох нь бие биедээ улам илүү ойртоход мөн гэрлэлтдээ төөрөгдөл, зөрчилдөөнийг үгүй болгоход хэрхэн туслах боломжтойг та харж байна уу?


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Wives Who Win: How to Win in Your Marriage God's Way

Бурханы бүтээсэн энэхүү харилцааны системийн учрыг өөрсдөө олохыг хичээхдээ ихэнх хүмүүс тэр ч бүү хэл христ итгэлтнүүд гэрлэлтийг өөрсдийнхөө хүчээр зохицуулахаар хичээдэг. Гэрлэлт хүнд хэцүү, өрөвдөлтэй эсвэл гунигтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.wiveswhowin.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна