Төлөвлөгөөний мэдээлэл

Ялагч Эхнэрүүд: Гэрлэлтдээ хэрхэн Бурханы арга замаар ялах вэЗагвар

Wives Who Win: How to Win in Your Marriage God's Way

5-с 3 дахь өдөр

Даруу байдлаар гэрлэлтдээ ялалт байгуулах нь



Дэлхийн хандлага ба үйлдлийг бардам зан сонгон, улмаар үргэлж зөв байхыг эрж хайж байдаг. Энэ өөрийнхөө ашиг сонирхлыг л эрж хайн, бусад хүмүүс буруу байх үед нь баярладаг. Мөн бардам зан гэрлэлт дэх шударга бус зохисгүй авирлал ба дутмаг үйлчлэлд хувь нэмрээ оруулдаг. Энэ нь харж чадахааргүй өнцгийг бий болгон, өөрсдийнхөө арга зам дахь алдаагаа олж харахгүй байдалд хосуудыг хүргэн мөн гэрлэлт дэх хэзээ ч дуусашгүй аюул гамшигт хүргэхүйц хандлага, зан байдалд хувь нэмрээ оруулдаг. Бардам зан бол даруу байдлын эсрэг ба гэрлэлтийн шийдвэрлээгүй олон зөрчилдөөнүүдийн үндэс нь байдаг.



Элч Паул, бие биедээ даруу хандах байдлаар хувцасла гэж та нарыг зааварласан (1 Петр 5:5). Үүнийг хийх нь өдөр бүр биедээ хувцас өмсөхтэй—бие болох хамгийн үнэ цэнтэй зүйлээ халхлахын тулд хувцас өмсөхтэй адил аж. Хосууд болохынхоо хувьд даруу байдлаар хувцаслах үед гэрлэлт хэмээх хүн төрөлхтний хамгийн ойр харилцаагаа та хамгаалж буй хэрэг. Үүнийг та атаархал, хорсол, хардалт, атаа жөтөө, үзэн ядалт, үл уучлал болон гэрлэлт болоод ханийнхаа эсрэг бүхий л сөрөг, гутаахуйц бодол санаа ба мэдрэмжүүдээс хамгаалж байдаг. Өөрийгөө даруу байдлаар хувцаслах нь итгэл ба хайрын дагуу бие биедээ үйлчлэх орон зайг танд гаргаж өгдөг. Гэрлэлтэд тань даруу байдал идэвхтэйгээр ажиллаж байх үед уучлах бас уучлалыг хүлээж авах нь улам амархан болж ирдэг. Даруу байдал байх үед өөрийнхөөсөө илүү ханийнхаа ашиг сонирхлыг эрж хайх нь хүнд ачаанаас илүү нэр төрийн хэрэг болж ирдэг.



Даруу байдал бол сул дорой бодол санаатай байх явдал юм гэж танд бодуулахыг дэлхий хүсдэг. Олон хоногоор, долоо хоногоор, олон сараар тэр ч бүү хэл олон жилээр бие биеийнхээ эсрэг хорслоо тээгээсэй гэж сатан хүсдэг. Та бол ямар ч үнэ цэнгүй, найдваргүй эсвэл ямар ч арчаагүй гэсэн утгатай хэмээн даруу байдлыг буруу ойлгосон аж. Гэсэн хэдий ч, даруу байдлын библийн дагуух тодорхойлолтыг харах юм бол энэ нь Паул, Давид, Иосеф тэр ч бүү хэл Есүсийн амьдралд ч хүртэл хэрхэн илэрснийг харах юм бол даруу байдал гэж даруу, төлөв бас сүнс дотор дорд нэгэн байх гэсэн утгатай болохыг нь бид хардаг. Эдгээр хүн нэг бүр дорд болгогдсон учраас өөр бусад хүмүүс өндөр газрыг мэдрэх боломжтой болсон юм. Тэд өөрсдийгөө үгүйсгэсэн нь бусад хүмүүс Христ доторх эрх чөлөөг мэдрэх боломжтой болохын тулд байлаа.



Гэрлэлтдээ даруу байдлыг байнга бас тууштайгаар хэрэгжүүлэх үед сатан хэзээ ч ялж чадахгүй. Тэр таныг ханийн тань эсрэг ашиглаж чадахгүй эсвэл нийлэмжгүй байдлыг бий болгоход нэвтрэх цэг болгон урам хугарах ба гомдох үеийг тань ашиглаж чаддаггүй. Та болоод ханийн тань хооронд даруу байдал хүчтэй холбоосыг бий болгодог, гэрлэлтэд тань цэцэглэхэд хэрэгтэй дэмжлэгийг хангадаг.



Тусгахуй: Ханьдаа зориулан гэрлэлтдээ даруу байдлыг ямар арга замаар та харуулж болох вэ?


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Wives Who Win: How to Win in Your Marriage God's Way

Бурханы бүтээсэн энэхүү харилцааны системийн учрыг өөрсдөө олохыг хичээхдээ ихэнх хүмүүс тэр ч бүү хэл христ итгэлтнүүд гэрлэлтийг өөрсдийнхөө хүчээр зохицуулахаар хичээдэг. Гэрлэлт хүнд хэцүү, өрөвдөлтэй эсвэл гунигтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.wiveswhowin.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна