Төлөвлөгөөний мэдээлэл

Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 8 дахь өдөр

Бурханы залбиралуудыг залбирах


Тэнгэр газраас өндөр байдаг шиг, зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ. – Исаиа 55:9


Заримдаа бидний залбирал биелээгүй, аливаа зүйлийн талаар бид залбирч “дуусаагүй” юм шиг санагддаг олон шалтгаануудын нэг нь бид өөрсдийн залбирлууддаа маш их цагийг зарцуулдгаас болдог гэж би боддог. Харин илүү дээр, өндөр, үр дүнтэй арга замаар залбирах гэж байдаг. Энэ бол Бурханы залбирал юм. Би танд үнэнээ хэлье: Хэрэв би ямар нэгэн зүйлийн талаар өөрийнхөөрөө залбирвал арван таван минут залбирсан ч гэсэн, тэр нь хэзээ ч дуусахгүй мэт надад санагдсаар байдаг бол Ариун Сүнсээр удирдуулж, Бурханы залбирлаар хоёрхон өгүүлбэр хэлэхэд л миний сэтгэл бүрэн хангалуун болсон байдаг. 


Би Ариун Сүнсээр удирдуулан залбирах үед, тэдгээр нь ихэвчлэн миний өөрийн залбирлаас минь илүү энгийн, богинохон байдаг. Тэдгээрийг шууд ойлгоход энгийн, яг л гол санааг нь хэлсэн байдаг. Би өөрийн арга замын оронд Бурханы арга замаар залбирах үед, өгөгдсөн үүргээ бүрэн гүйцэтгэж дуусгасан мэт сэтгэлдэл надад төрдөг. Өөрсдийнхөө арга замаар залбирах үед залбирал нь ихэнхдээ бодит зүйлс, нөхцөл байдлууд дээр голчлон төвлөрдөг. Харин Бурханаар удирдуулбал өөрсдийн бодол, цэвэр байдал, хандлага, Бурхантай харилцах гүнзгий харилцаа гэх мэт мөнхийн зүйлүүд дээр бидний залбирал төвлөрч байдгийг бид олж хардаг. Та Бурханаас өөрийн залбирлынхаа оронд Түүнийхээр хэрхэн залбирахыг зааж өгөөч хэмээн гуй, тэгвэл танд залбирлын цаг илүү их таалагдах болно. 


ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ


Та өөрийн биш, Бурханы залбирлаар залбир.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны за...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна