Төлөвлөгөөний мэдээлэл

Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 11 дахь өдөр

Магтаал нь Бурханы оршихуй руу орох үүд хаалга юм


Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. – Дуулал 100:4


Бидэнд Бурханы дуу хоолойг сонсох боломжийг бий болгодог олон арга замууд байдаг бөгөөд түүний нэг нь хүндэтгэлтэйгээр, чин сэтгэлээс гардаг магтаал юм. Бурхан Өөрийнхөө Оршихуй, хүч чадлаа Түүнийг сэтгэлийнхээ гүнээс магтан хүндэлж буй хүмүүст харуулдаг ба Түүний хүч чадал ирэх үед бид дуу хоолойг сонсож, гайхамшгуудыг харж, хүмүүс эдгэрч, амьдрал өөрчлөгдөж, дотно гаднагүй шинэчлэлт өөрчлөлтүүд бий болдог. 


Та Бурхантай харилцах харилцаандаа үүнийг хүсдэггүй гэж үү? Та Түүнтэй ярих, дуу хоолойг сонсох үедээ, амьдралын тань зарим хэсэгт өөрчлөлт, шинэчлэлт гараасай гэж хичээнгүйлэн залбирдаггүй гэж үү? Хэрэв та шинэ ажлынхаа төлөө, таны хайрладаг нэгэн Эзэнийг таньж мэдээсэй, Бурхан танд Өөрийгөө илүү ихээр илчилж, таны сүнсний төлөвшилтөнд туслаасай, хөрш болох өсвөр насны нэгнийг хар тамхи хэрэглэхээс болиулж өгөхийн төлөө, амархан уурлахгүй байхын төлөө та залбирч байгаа бол тэр чинь өөрчлөлт юм. Бурханаас танд туслахын төлөө залбирч байгаа бол өөрчлөлт юм. 


Та юуны төлөө залбирах нь хамаагүй, үүнийг эхлүүлэх хамгийн шилдэг арга замууудын нэг бол магтаал, хүндэтгэлээр эхлэх явдал юм. Энэ нь таны зүрх сэтгэлийг Бурханы өмнө зөв байлгаад зогсохгүй, Түүний дуу хоолойг сонсох, аливаа өөрчлөлт эхлэх арга замыг нээж өгдөг. 


ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ


Бурханы дуу хоолойг сонсох хэрэгтэй үедээ, Түүнийг магтан хүндэтгээрэй.

Бичээс

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны за...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна