Төлөвлөгөөний мэдээлэл

Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 10 дахь өдөр

Үргэлж боломжтой байдаг


Чигч шударга хүмүүс Таны оршихуйд (яг нүүрний тань өмнө) амьдарна. – Дуулал 140:13


Жинхэнэ үнэн бол Ариун Сүнс бидний дотор амьдарч байгаа нь хэрэгтэй цаг, мөчид Тэр бидэнтэй ярьж, туслахад үргэлж бэлэн, боломжтой байдаг гэдгийг баталдаг билээ. Сүнсээр өсөх тусмаа уруу татлагад илүү өртдөг ч Бурхан бидэнд Ариун Сүнсийг өгснөөр эсэргүүцэж, буруу сонголтынхоо оронд зөвийг хийх чадвартай болдог. 


Гэвч ямар ч хүн төгс биш учраас алдаа гаргадаг. Харин Бурханы уучлал нь Есүс Христээр дамжин бидэнд үргэлж боломжтой байдаг. Энэхүү уучлалыг хүлээн авах нь биднийг зөвтгөж, Бурхантай хамт үргэлжлүүлэн урагш алхахад бид бүгдийг хүчирхэгжүүлдэг. Энэ нь зүрх сэтгэлд амар тайвныг өгч, Бурханы дуу хоолойг илүү тодорхой сонсоход бидэнд тусалдаг. 


Хийсэн алдаанаасаа үүдэлтэй ялагдсан, буруутгагдсан мэдрэмж нь биднийг сул дорой болгож, өөрсдийгөө дорд үзэж, хүч чадлаа үгүйсгэдэг. Үүний оронд зүрх сэтгэлээ Түүний дуу хоолой руу, агуу хүчирхэг, гүн гүнзгий харилцаа руу хандуулахад хэрэглэх хэрэгтэй. Түүний өршөөл, Оршихуй нь Ариун Сүнсээр дамжин бидэнд үргэлж боломжтой байдаг. Өнөөдөр та Бурханыг эрэлхийлж байгаа бол хайр, өршөөлийг нь хүлээн аваарай гэж би уриалж байна. Түүний гар нээлттэй бөгөөд Тэр тантай хамт цагийг өнгөрөөхөөр хүлээж байна. 


ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ


Ариун Сүнс таны төлөө үргэлж боломжтой байдгийг санаарай. 

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны за...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна