Төлөвлөгөөний мэдээлэл

Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. Загвар

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

7-с 7 дахь өдөр

БИДНИЙГ ХАРСАН, СОНГОСОН, ИЛГЭЭСЭН. ЯВЦГААЯ!


Дэлхий даяар явж, бүх бүтээлд сайн мэдээг тунхаглагтун.- Марк 16:15



Нэгдүгээр үеийн Грек цагаачдын охин болж төрж, өсөх нь үнэхээр дэлхийгээс тусгаарлагдаж, Грек ертөнц дотроо л амьдарна гэсэн үг. Миний эцэг эх, түүний бүх найзууд Австралид бие биеэсээ өөр найдах хүнгүй ирсэн тул тэд бөөндөө, тэрхүү хүрээлэл дотроо л байвал аюулгүй гэсэн бодолтойгоор хамтдаа амьдарч байв. Тиймээс аав, ээж, нагац эгч, үеэл, найз нөхөд, хөршүүд маань бүгд хэрэв гадагш гарвал ямар нэг зүйл тохиолдох байх гэсэн айдас дотроо аль болох нягт холбоотой, ойр байдаг байсан тэрхүү нийгэм дунд миний бага нас өнгөрчээ. Энэ нь тэд англиар ярьж чаддаггүй байсан учраас биш. Эцэг эх маань араб, грек, франц, итали, англи гэсэн таван хэлээр ярьдаг байлаа. Тэд гайхалтай ухаантай хүмүүс байсан! Тэд орчин үеийн нийгэмд хэрхэн зохицон амьдрахаа мэддэг байсан ч өөрсдийн бүтээсэн жижигхэн ертөнцдөө амьдрахыг сонгосон нь тэр.



Заримдаа Христ итгэгчид бид үүнтэй яг адил зан гаргадаг гэж би боддог. Бид Христ итгэлийн хүрээлэл дотроо Христийн нийгэмлэгүүд, Христэд итгэгч найз нөхдийн хамт амьдардаг бөгөөд тэндээ л үлддэг. Магадгүй бид тэндээ, өөрсдийн бүтээсэн Христийн дэд соёл дотроо нуугддаг байх. Бид дэлхий дээр диваажин гэж боддог зүйлсээ бүтээж, энэ ертөнцийг орхих хүртэл бүх зүйл сайхан болно гэж найддаг. Энэ бүх хугацаанд Есүс биднийг харсан, сонгосон бас дагалдагчдыг бий болгохоор ДЭЛХИЙ РҮҮ БИДНИЙГ ИЛГЭЭСЭН. Хэрэв бид тэр хүрээллээсээ гарахгүй байх юм бол түүний хамгийн том захирамжийг өөрсдийн нэн тэргүүний зүйл болгож чадахгүй.



Есүс Христ биднийг дэд соёл бий болго гэж авраагүй. Бидэн шиг харагддаггүй, бидэн шиг аашилдаггүй, бидэн шиг боддоггүй, бидэн шиг итгэдэггүй хүмүүстэй уулзахаас зайлсхий ч гээгүй. Тэр биднийг дэлхийгээс нуугдаж, зайлсхийж, үл тоомсорлож, айж, үзэн ядаж, буруушааж, шүү гэж авраагүй. Дагалдагч нарыг бий болгохын тулд... Түүний маш ихээр чин сэтгэлээсээ хайрласан, түүний бүтээл дэлхийг хайрлаасай гэсэндээ... Тэр биднийг дэлхий ертөнц рүү шууд утгаараа илгээсэн юм



“Бүх дэлхийгээр явж, бүх бүтээлд сайн мэдээг тунхаглагтун.”



Энэ эшлэл дэх хамгийн чухал үг нь юу? ЯВ.



Бүх дэлхийгээр яв



Явж, алдагдсан нэгнийг хайрла



Явж, алдагдсан нэгнийг ойлго.



Явж, алдагдсан нэгнийг өрөвд



Явж, алдагдсан нэгэнд Есүсийн тухай ярь



Явж, дагалдагч нарыг бэлтгэ.



ЗАЛБИРАЛ


Тэнгэрлэг Эцэг минь, Та намайг харж, намайг сонгож, илгээсэнд баярлалаа. Таны хэлсэн газар очиж, намайг хий гэж дуудсан зүйлсийг хийх хүч чадлыг өгч, зоригтой байхад минь надад туслаач. Амен.



Дэлгэрэнгүйг дараах сайтаас үзээрэй www.christinecaine.com/2020study


Кристин Кэйний бичсэн20/20: Харсан.Сонгогдсон.Илгээгдсэн-с авав. Зохиогчийн эрх © 2019 Кристин Кейн. Lifeway Women сэтгүүлийн зөвшөөрлөөр дахин хэвлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кристин Кейн - A21, Хөдөлгөөн талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.christinecaine.com/2020study

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна