Төлөвлөгөөний мэдээлэл

Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. Загвар

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

7-с 2 дахь өдөр

БУРХАН ТАНЫГ СОНГОСОН

“Биднийг Христ дотор тэнгэр дэх бүхий л сүнслэг ерөөлөөр ерөөсөн бидний Эзэн Есүс Христийн Бурхан ба Эцэг магтагдаг.  Учир нь Тэр Өөрийнх нь өмнө ариун бөгөөд гэм зэмгүй байлгахаар ертөнцийн суурь тавигдахаас өмнө биднийг сонгосон билээ. Тэр биднийг Өөрийн хүсэл тааллынхаа дагуу, Хайртай Нэгэнийхээ дотор түүний алдар суут нигүүлслийг магтуулахын тулд Есүс Христээр дамжуулан хөвгүүдээ болгохоор үрчлэн авахаар биднийг урьдаас тогтоосон билээ.” -Ефес 1:3-6


Кристина, бид нэгэнт л үнэнийг хэлж байгаагаас хойш чи бүх үнэнийг мэдмээр байна уу?" гэж ээж асуув.


Тэр үед би 33 настай байсан бөгөөд ээжийн тэрхүү асуусан асуулт зөвхөн нэг л утгатай болохыг мэдэж байсан юм.


Миний дөнгөж мэдсэн зүйл үнэн биш байгаасай гэсэндээ хөндлөнгөөс оролцохоор түүний гэр рүү би гүйж очсон. Миний ах Жорж өргөмөл гэсэн захидал хүлээн авсан. Жорж тэр захидлыг ээжид өгч байх тэр агшинд би ээжийн үүдээр орлоо.


Түүний гар нь чичирч эхэлснийг би хэзээ ч мартахгүй. Ээжийн айдсаар дүүрсэн нь нүднээс нь харагдана. Хэзээ ч тэгж байгаагүйгээр хэлэх үгээ олж ядна. Тэгээд бид бүгдээрээ зогсолтгүйгээр нулимс урсаж эхэлсэн дээ.


Тэр үгээ хэлэхэд зүрх нь эмтэрч байгаа нь сонсогдов. "Жорж, чи ийм байдалтайгаар үүнийг олж мэдсэнд үнэхээр харамсалтай. Бид хэзээ ч чамайг гомдоож өвтгөхийг хүсээгүй. Аав чинь чамайг хайрласан. Би чамд хайртай. Хэдий би чамайг өөрөөсөө төрүүлсэн байлаа ч үүнээс илүү их хайрлаж чадахгүй л байсан болов уу."


Би гал тогооны өрөөнд орж, ширээнд хоолнуудыг тарааж байснаа санаж байна. Учир нь Грек гэр бүлд бүх төрлийн асуудлыг шийдэх нэг арга байдаг нь бид хамт хоол иддэг. 


Би паклава идчихээд байж байхад ээж надаас энэ бүх асуултыг асуусан бөгөөд би ямар нэгэн байдлаар мэдсэн. Би зүгээр л мэдсэн. Хариултыг нь түүний нүднээс хайж, миний бодож байснаас өөр зүйл байгаасай гэж бодож байхдаа би түүнд хандан "Би бас өргөмөл юм уу" гэж хэлэв.


Хэдхэн минутын дараа тэр надад хамгийн сайхан үгсийг хэлсэн. Надад эдгэрлийг авчирсан үгс. Тэр ч байтугай дараагийн долоо хоногуудад надад ээж үүнийгээ давтсан хэлсээр л... 


"Би чамайг мэдэхээсээ ч өмнө хайрласан."


 Өнөөдрийг хүртэл би эдгээр үгсийг нандигнасаар байгаа. Тэд намайг мэдэхээсээ ч өмнө намайг хүсэн хүлээж, над руу тэмүүлж, намайг сонгосон гэдгийг надад ойлгуулсан ээжийн сэтгэл байсан. 


Би эдгээр үгсийг бодоход намайг үргэлж хүсдэг Тэнгэрлэг Эцэгийнхээ зүрх сэтгэлийг ойлгохгүй байхын аргагүй. Тэрээр ээж минь намайг сонгохоос ч өмнө намайг сонгосон нэгэн билээ


Тэр л нэгэн таныг ч бас сонгосон.


ЗАЛБИРАЛ

Бурхан минь, намайг охиноо болгон сонгож, хүү Есүсээ миний ертөнцөд хүн болгон илгээсэнд баярлалаа. Бусад хүмүүсийг та тэднийг хэрхэн хардаг шиг хараад зогсохгүй итгэлээр алхам хийж, хайраар тэдэнд хүрч үйлчлэх хүч чадал, зоригийг надад өгөөч гэж би залбирч байна. Тэдэнд та тэднийг сонгосон гэдгийг мэдрэхэд нь тусалмаар байна. Амен


20/20: Харагдсан.Сонгогдсон.Илгээгдсэн-ээс хэсэглэн авав. Зохиогчийн эрх © 2019 Кристин Кейн. Lifeway Women сэтгүүлийн зөвшөөрлөөр дахин хэвлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кристин Кейн - A21, Хөдөлгөөн талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.christinecaine.com/2020study

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна