Төлөвлөгөөний мэдээлэл

Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. Загвар

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

7-с 4 дахь өдөр

ТА БОЛ ГЭРЭЛ & ДАВС

Та бол газрын давс. Гэхдээ давс амтаа алдвал яаж давсархаг болгох вэ? Энэ нь хүмүүсийн хөл дор хаягдаж, гишгэгдэхээс өөр юунд ч ашиггүй, сайн биш болно. Та бол дэлхийн гэрэл юм. Толгод дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад суурин дор нь тавьдаггүй, харин ч дэнлүүний суурин дээр тавьдаг ба энэ нь гэрт байгаа бүх хүмүүст гэрлээ тусгадаг. -Матай 5:13-15


Би залуу коллежийн оюутан байхдаа гоо сайхан, дүн, амжилт, эд баялаг гээд бүх зүйл түүнд байгаа мэт харагдах нэгэнтэй найзалсан юм. Миний мэдэрдэг байсан зүйл гэвэл тэдгээр нь надад байхгүй гэдэг л байсан. Гэсэн хэдий ч бид ойртож дотносов. Тэгээд тэр гурван өдрийн турш миний дуудлагад ч хариу өгөлгүй таг холбоогүй алга болоход би цаанаасаа л нэг сандарч эхэлсэн. Гурав дахь өдрөө түүнийг гэнэт л гарч ирэхэд би түүнийг ихэнх хүмүүс сэрүүн байхын тулд хар тамхи хэрэглэдэг үдэшлэг дээр байсныг нь мэдсэн. Тэгээд тэр надад “Тэнд маш их хайр байсан. Маш их баяр баясал байсан. Маш их амар амгалан байсан болохоор сэтгэл минь хөдөлсөн." гэж хэллээ. Тэгж хэлмэгцээ тэрээр "Крис, надад энэ нь маш их таалагдсан болохоор би чамайг ч бас миний мэдэрсэн зүйлээс хоцроосой гэж хүсээгүй учраас чамд хагас таблетыг хадгалсан." гэж чихэнд цэцэг ургууллаа. 


Би түүний саналаас эелдгээр татгалзсан ч би эргэлзэв. Би хэдхэн жилийн өмнөхөн нь л амьдралаа Есүст бүрэн зориулж өгсөн байсан юм. "Энэ охин чамд маш их хайртай, тэр чамайг хар тамхинаас мэдрэх хайр, баяр баясгалан, амар тайвнаас хоцроосой гэж л хүсэхгүй байгаа" гэсэн дуу хоолой. Гэхдээ чи Кристин, чиний дотор хайр, баяр баясгалан, амар амгалангийн эх сурвалж болох Бурханы Ариун Сүнс амьдардаг. Кристин, түүнд хамгийн их хэрэгтэй зүйл бол Бурхан байхад чи түүнд хэрэггүй гэж бодсон учраас Бурханы тухай ярихаас хэтэрсхийж, зайлсхийж ичсэн. Би бодохоос цаашгүй л байж.


Үүний дараа нь би уйлсан. Тэгээд би хэзээ ч хэн нэгний хар тамхи, мөнгө, амжилт, тэр ч байтугай ямар нэгэн шалтгааны төлөөх хүсэл тэмүүллийг өөрийнхөө Бурханыг хайрлах хайр, түүний хэн болохыг бусад хүмүүст хуваалцахаас илүүд үзэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж Бурханд амласан. 


Яагаад бид амьдрал нь эмх замбараагүй байгаа хүмүүсийг алдагдсан хүмүүс гэж амархан таньдаг хэр нь бүх зүйлс байгаа мэт хүмүүс ч бас төөрсөн байгаа гэдгийг анзаардаггүй юм бол? Бүх хүмүүс төөрөлдсөн, алдагдсан хүмүүс гэдгийг Бурхан биднийг ойлгоосой гэж хүсдэггүй гэж үү?


Тэр өдрөөс хойш хүн бүрийн зүрх сэтгэлд зөвхөн Есүс л дүүргэж чадах Бурханы хэлбэртэй хоосон орон зай байдгийг би хэзээ ч мартаагүй. Хүн бүр түүний тухай сонсох хэрэгтэй. 


ЗАЛБИРАЛ

Бурхан минь, тааралдсан болгондоо, очсон газар бүртээ давс, гэрэл байхад минь туслаач. Гадна төрхөөс нь үл хамааран Эмтэрсэн, алдагдсан... анзаарч, олж харахад минь надад туслаач. Өнөөдөр хэн нэгнийг энэрэх, өрөвдөх зүрх сэтгэл, тэдэнд хүрэх эр зоригийг надад өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа, Амен.


Кристин Кэйний бичсэн20/20: Харсан.Сонгогдсон.Илгээгдсэн-с авав. Зохиогчийн эрх © 2019 Кристин Кейн. Lifeway Women сэтгүүлийн зөвшөөрлөөр дахин хэвлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кристин Кейн - A21, Хөдөлгөөн талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.christinecaine.com/2020study

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна