Төлөвлөгөөний мэдээлэл

Луувангийн араас хөөцөлдөхЗагвар

Chasing Carrots

7-с 5 дахь өдөр

Амжилтын араас хөөцөлдөх



Библи дээр дурдагдсан хаадаас Соломон хаан шиг амжилтанд хүрсэн хаан гэж нэг ч байхгүй. Израиль түүний хаанчлал дор байхдаа үнэхээрийн цэцэглэн хөгжжээ. Тэрээр Бурханы өргөөний барилгын ажлыг урьдаас харсан нэгэн байв. Тэрээр өөртөө тансаг ордон барьсан. Удирдагчид алс холоос түүний эд баялагыг харахаар, алт мөнгө, үнэт чулуугаар бэлэг барихаар ирцгээдэг байлаа. Тэрээр өөрөөс нь асуусан ямар ч асуултад харилудаг байж. Тэрээр хүссэн эмэгтэйгээ сонгох боломж түүнд байв. Хэн нэгэн бүхэл амьдралынхаа туршид олж авахыг хүсэх бүхнээр тэр ивээгдсэн нэгэн байлаа.



Амьралдаа хүрсэн амжилтдаа сэтгэл хангалуун байх нэг хүнийг нэрлэ гэвэл тэр нь Соломон хаан байх байсан. Гэвч Номлогчийн үгс номонд Соломон үүнээс огт өөр дүр зургийг дүрсэлжээ. Тэрээр, "Наран доор зүтгэсэн бүх зүтгэлээ би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хүнд үлдээх учиртай ажээ." гэж хэлсэн байдаг.



Соломон нэг зүйлийг ухаарсан. Нас барах үедээ бид энэ бүхнээ авч явж чадахгүй. Цалин нэмэх, орон байр, шагналууд, машинууд, амралтууд маань ард хоцордог.



Амьдралд юу үнэхээр чухал юм бол гэж бодож байна уу?



Соломон энэхүү асуултын хариултыг олжээ. Номлогчийн үгсийн төгсгөлд, тэрээр дүгнэн, "Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна." гэж хэлжээ.



Эхлээд харахад энэ нь тийм ч урамшуулахуйц зүйл биш мэт харагдаж болох юм, гэвч дахиад нэг удаа хар даа. Эдгээр зүйлсийг амьдралдаа амжилттайгаар биелүүлэхийн араас бид хөөцөлдөх ёстой гэж Соломон хэлдэг: Бурханаас эмээх-Түүнийг хайрлан, хүндэтгэж улмаар Түүний биднээр хийлгэхийг хүсч буй зүйлсийг хийх гэсэн утгатай.



Дэлхий бидэнд, "Гүй! Бүү зогс. Эдгээр үнэтэй зүйлсийг харж байна уу? Эдгээр магтаалыг харж байна уу? Хэдэн мянган хүн үүнийг олж авахыг хүсч байдаг хэдий ч үүнээс болж бүү авахаа болиорой. Үүний төлөө тулалд! Яв! Амьдралдаа чи өөр юуг хийж бүтээнэ гэж? Амьдрал бол тэмцэлдээн, ганцхан хамгийн шилдэг нэгэн нь л амжилтад хүрэх болно." гэж хэлж байдаг.



Гэвч Бурханы Үг ийнхүү хэлдэг, "Бурханыг хайрла. Сайныг үйлд."



Энэ нь бүх хүмүүсийн хувьд ямар хүртээмжтэй талаар бодоод үз. Гэрлсэн эсвэл ганц бие ч бай. Баян эсвэл ядуу ч бай. Эрүүл эсвэл өвчтэй ч бай. Бурханыг хайрла бас сайныг үйлд.



Энэ талаар бодож үз:Хэрэв таны цорын ганц зорилго Бурханыг хайрлан бас сайныг үйлдэх байсан бол өнөөдөр юу өөрчлөгдөх байсан бол? Та энэхүү зорилгод хэрхэн хүрэх бол?


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Chasing Carrots

Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар ...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна