Төлөвлөгөөний мэдээлэл

Луувангийн араас хөөцөлдөхЗагвар

Chasing Carrots

7-с 3 дахь өдөр

Хүлээн зөвшөөрөгдөхийн араас хөөцөлдөх



Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нь таны хүсдэг зүйлийн нэг байх ёстой. Бидэнтэй хамт байгаарай-энэ бол ямар нэгэн өгөөш ба өөрчлөлтийн нэг биш.



Хүлээн зөвшөөргдөх нь таны хүсдэг зүйл байх ёстой. Таныг барьж босгох эсвэл нураах зүйл гэвэл хэнийхүлээн зөвшөөрлийг та эрж байна вэ гэдэг юм.



Бусдын хүлээн зөвшөөрлийг эрж хайхаар энэ амьдралд бид зохицсон байдаг. Сайн зүйл хийсэн хүүхдийг насанд хүрэгсэд магтдаг. Бид тэдний магтаал үнэхээр дуртай учраас сайн зүйлийг үргэлжлүүлэн хийсээр байдаг. Багшаасаа магтаал сонсохын тулд бид сургууль дээрээ маш шаргуу хичээдэг эсвэл үе тэнгийнхнээрээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд төөрөлддөг. Ажил дээр гарах үедээ бид даргадаа сэтгэгдэл үлдээхээр найдсандаа илүү цагаар ажилладаг эсвэл найзууд, гэр бүлийнхнийхээ хүндлэлийг олж авахын тулд том байшин, үнэтэй машин худалдан авдаг.



Бусдын хүлээн зөвшөөрлийг олж авахдаа хэзээ бид амжилт олсон бэ? Бидэнд сайхан мэдрэмж төрдөг. Дэлхийг бид өнгөлөгөөр хардаг. Бид доороо пүрштэй мэт алхдаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж маань хүчирхэгжсэн.



Гэвч.



"Гэвч" гэдэг үг байх болно гэдгийг та мэдэж байсан.



Яваандаа тэдгээр хүмүүсийн нэг нь таныг хүлээн зөвшөөрөхгүй байх үе гарах л болно. Энэ үед энэ нь тийм ч сайхан байхгүй. Та магадгүй үүнийг аль хэдийнээ мэдэж байсан байж болх юм.



Энэ нь та буруу хүмүүс рүү харж байсан гэсэн үг биш юм. Хүмүүсээс хэрэгтэй хүлээн зөвшөөрлөө та хэзээ ч олж авч чадахгүй. Хүлээн зөвшөөрөгдөх гэсэн гүн хэрэгцээнд тань ганцхан Бурхан л хүрч үгээ хэлж чаддаг. Юу гээч? Түүгээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд та хөлөөрөө толгой хийх хэрэггүй эсвэл ямар нэгэн байдлаар аашилж аяглах огт шаардлагагүй. Христийг та Аврагчаа болгон улмаар Түүнийг амьдралынхаа Эзэн болгох мөчид л та Бурханаар хүлээн зөвшөөрөгддөг. Ингээд л болоо. Танд энэ л хангалттай, учир нь энэ л мөчөөс эхлэн та Бурханы хүүхэд болдог.



Магадгүй энэ бүхнийг өмнө нь та сонсож л байсан байх. Өнөөдөр, үүнийг үнэхээр мэдрээрэй. Танд хэрэгтэй бүхий л хүлээн зөвшөөрлүүд танд өгөгдсөн-хэзээ ч доройтохгүй эсвэл нурахгүй тэр л хүлээн зөвшөөрөл. Таны үнэ цэнэ ямар ч аюулгүй, Эцэг Бурханыхаа хүлээн зөвшөөрөлд та амар тайван байх боломжтой.



Бодож үзэх:Хүлээн зөвшөөрөгдөхөөр хэн рүү эсвэл юу руу та яг одоо харж байна вэ? Тэрхүү хэрэгцээтэйгээ Бурханы хүлээн зөвшөөрлөөр хангах үед харилцаа тань хэрхэн өөрчлөгдөх бол?


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Chasing Carrots

Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар ...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна