Төлөвлөгөөний мэдээлэл

Луувангийн араас хөөцөлдөхЗагвар

Chasing Carrots

7-с 2 дахь өдөр

Алдар нэрийн араас хөөцөлдөх



Алдар нэр гэсэн Грек үг-phēmē, fā'-mā гэж дуудагддаг үг нь-Шинэ гэрээнд зөвхөн хоёрхон удаа л хэрэглэгдсэн байдаг. Энэ нь ихэнхдээ илтгэл, мэдээ эсвэл мэдээлэл маягаар тодорхойлогдсон байдаг. Лук 4:14-дээр phēmē дараах байдлаар хэрэглэгдсэн байна:



Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.



Эргэн тойронд зар тархахад хүргэсэн хаанаас Есүс буцаж ирж байсан бэ? Хамааралтай сэдвийг авч үзье. Лук 1-р бүлэгт Есүсийн төрөлтийн талаар бид сонсдог. Лук 2-р бүлэгт, Тэрээр төрсөн бөгөөд өсч торнисон аж. Лук 3-р бүлэгт Тэрээр баптисм хүртдэг. Эцэст нь, Лук 4-р бүлгийн эхний хэдэн эшлэлүүдэд, Есүс мацаг барин улмаар цөлд сатанаар соригддог. Энэ нь бидний эргүүлэн Лук 4:14-т хүргэж байна.



Тэгээд Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зарэргэн тойрон дахь газар тархсан байлаа. Лук 4:14



Өнөөдөр та цөлд Есүс хэрхэн соригдсон талдаарх түүхийг бүхлээр нь унших болно. Есүс цөлд 40 хоног мацаг барьж байсан бөгөөд яг энэ үед Сатан Есүсийг буруу хоол хүнс (Лук 4:3-4), алдар нэр (Лук 4:5-8), болон итгэл (Лук 4:9-12)-ээр сорив. Сорих бүрт нь Есүс сорилтыг Бурханы үгээр эсэргүүцэн, үүгээр хариултыг өгдөг.



Лук 4:14 дэх алдар нэр нь бидний хөөцөлддөг тэр алдар нэр үргэлж байдаггүй тийм биш гэж үү? Цөлд Есүст Сатаны санал болгосон тэр л алдар нэрийн араас бид хөөцөлдөх гээд байдаг. Сэтгэл ханамж байхгүй нөөц (Лук 4:3-4), золиос байхгүй алдар нэр (Лук 4:5-8) болон бууж өгөх хэрэггүй аврал (Лук 4:9-12).



Ажил дээр хийснийг тань хэн нэгэн олж харах, сошиал медиа дээрх Таалагдсан байдлууд болон бусад хүмүүсээр магтагдах зэргийн талаар авч үзье. Энэ нь тухайн үедээ сайхан мэдрэмжийг төрүүлдэг хэдий ч нэн даруй та улам ихийг хүсдэг. Хэрэв бид өөрөө өөрсөддөө шударгаар хариулах юм бол хэн нэгэнд анзаарагдах эсвэл ямар нэгэн зүйлийн төлөө олонд танигдсан нэгэн байхыг бид бүгдээрээ л хүсдэг. Үүний нэгэн адилаар, Сатан Есүст эд хөрөнгө, нөлөөлөл, эрх мэдлийг санал болгодог. Есүс яг л бидний нэгэн адилаар соригдсон хэдий ч Тэрээр өгөөшөөс хол байсан.



Есүсийг Сатан хэрхэн хамгийн сүүлийн удаа сорьсон-Түүнийг барилгын орон дээрээс үсэр гэж хэлдэг, тэгснээрээ Бурхан Түүнийг барьж авах болно гэж хэлсэн талаар бид мөн унших болно. Таны арга замаар, таны цаг хугацаанд аливаа зүйлийг Бурханаар хийлгэхээр хүчилсэн залбирлыг та залбирахыг хичээсэн удаатай юу? Энэ нь тийм ч Бурханыг хүндэтгэсэн зүйл биш-тийм ч учраас бид Бурханыг ийнхүү сорьж болохгүй гэж Есүс хэлэх замаар үүнд хариулсан.



Пи.Э.Е - Прото Энэтхэг-Европ-Грекчүүдийн түүхэнд бичигдээгүй үлдсэн өвөг дээдсийн хэл болох шинэчилсэн хэл байдаг. Пи.Э.Е-ийн үндэс болох үг нь phēmē-bha-гэсэн үг бөгөөд "гэрэлтэх" болон "ярих" гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр үндэс угсаа руугаа эргэн айлчилцгаая. Бид Гэрэл байхаар бүтээгдээгүй-Тэр бол Есүс юм-харин бид Түүний гэрлийг гэрэлтүүлэхээрдуудагдсан хүмүүс юм. Бид Үг биш-Иоханы сайнмэдээнд дурдсанчлан энэ нь Есүс юм-харин бид бүх дэлхий даяар Түүний Үгийг ярихаардуудагдсан хүмүүс юм.



Алдар нэрийн араас хөөцөлдөх нь Бурханы араас хөөцөлдөхийн оронд Бурханых байх ёстой зүйлийн араас хөөцөлдөхийг хэлдэг.Энэ бол хамгийн эртний сорилт мөн. Үүнд бүү хууртагдаарай. Та дараагийн удаа алдар нэрийн төлөө соригдох үедээ Есүс нэгэн адил үйлдээрэй. Түүний үгийг ярихбайдлаар Бурханы гэрлийг гэрэлтүүл. Та үүнийг хийх үед Лук 4:14 болох болно. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархдаг.



Залбирал: Бурхан минь, бусдад таалагдахыг хичээх нь хэрхэн таны гэрлийг гэрэлтүүлэхэд саад болсон бэ? Надад байгаа бүхий л зүйлсээрээ би Таны араас дагахыг хүсч байна. Амен.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Chasing Carrots

Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар ...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна