Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс: Ялалтын минь тугЗагвар

Jesus: Our Banner of Victory

7-с 7 дахь өдөр


Үхлийн дээрх ялалт 


Есүс бидний гэмийн төлөө нас барж, уучлалын маань төлөөсийг төлөх үед Бурханаас мөнхөд тусгаарлагдах байснаас биднийг аварсан. Үхлийн ямар ч найдваргүй байдлыг маань Тэрээр Эзэний оршихуй доторх мөнхийн ирээдүй бүхий амьд найдвараар орлуулсан. Улмаар Тэрээр булшнаас дахин амилах үедээ үхлийн дээрх эцсийн ялалтыг харуулсан нь үүний хүч чадал Түүний хүч чадалтай харьцуулахын аргагүйг нотолжээ. Илчлэл 1:18 "амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий." хэмээн тунхагласан байдаг.


Үхэл бол энэхүү амьдралд ойр дотны хэн нэгнээ алдах зовлонг эдлэх, яваандаа өөрсдийнхөө үхэлтэй тэмцэлдэх байдлаар хэцүү бодит үнэн хэдий ч бид одоо Есүс үхлийн түлхүүрийг гартаа атгадаг, өөр хаалгаар дамжин мөнх аминд хүрэх арга замыг Тэрээр гаргаж өгсөн гэсэн үнэнээс зууран авах боломжтой. Дэлхий дээрх үхэл бол түүхийн төгсгөл биш юм. Үүнээс ч илүү зүйлс бидэнд ирэх болно! Есүс, Иохан 11:25-д ийнхүү амлажээ, "Надад итгэдэг нь үхэвч амилна."


Есүс биднийг үхлийн өөрчлөгдөшгүй байдлаас аварсан учраас, айдас дотор бид амьдрах шаардлагагүй болсон. Бид энэ дэлхий дээр бидэнд юу ч тохиолдсон хамаагүй бид Бурханы оршихуйд болон Түүний гэр бүл дотор мөнхөд амьдрах болно гэдгийг мэдэхийн хамтаар зоригтой, бялхсан амьдралаар амьдрах эрх чөлөө бидэнд бий. Хайртай хүмүүсийнхээ араас гашуудах үедээ ч хүртэл хэрэв тэд Есүст итгэсэн бол, бид дахин уулзаж, Бурханы алдрыг хамтдаа хүртэх болно гэдгийг мэдэх найдвартайгаар бид гашууддаг.


Энэ Дахин амилсан баярын Ням гарагт үхлийн дээрх Есүсийн ялалтын утга учрыг зүрх сэтгэлдээ гүн шингээн улмаар энэхүү амьдрал ямар хэврэг болохоос тэнгэрулс дахь мөнхийн аюулгүй байдал руу үзэл санаагаа өөрчилцгөөе. Үхэл үнэхээр биднийг зовоохгүй! Түүний ялалтыг тэмдэглэн, талархлаар дүүрэн байж, танд буй тэнгэрулсын найдвар дэлхий дээрх хүн бүрт хэрэгтэй гэсэн итгэл найдвар дотроо өс. Хүн төрөлхтний төлөө нас барах үед Түүний зүрх сэтгэл ийм л байсан: Түүнээс салангид байдлаар хэн ч мөнхөд амьдрахгүй. Тэднийг гэсэн Түүний хайрыг бүх дэлхий даяар хэлэхээр илүү Түүний таны төлөө хийсэн зүйлд талархалаа илэрхийлэх арга зам гэж үгүй. Ингэж л бид амьдралынхаа зорилгыг биелүүлэх боломжтой. Тиймээс явж, амьдралаа бүрэн утгаар нь амьдар - учир нь Тэр бол амьд нэгэн! 


 Эндээсөнөөдрийн зургыг татаж авна уу. 


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus: Our Banner of Victory

Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалт...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Хайландсийн Чуулганд талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.churchofthehighlands.com/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна