Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс: Ялалтын минь тугЗагвар

Jesus: Our Banner of Victory

7-с 3 дахь өдөр


Ичгүүрийн дээрх ялалт


Дайсан ярих үнэхээр дуртай нэгэн. Сатан нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг гэж Бурханы Үгэнд хэлсэн байдаг. Илчлэл номонд тэр бол Бурханы өмнө биднийг өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч гэсэн байдаг. Сатан бол зальтай нэгэн бөгөөд тэрээр Бурханаас бидэнд өгөгдсөн чадварыг маань үнэ цэнэгүй гэсэн төгсгөлгүй оюун санааны байдалд байлгадаг гэмийг хүрээлсэн тайлбарыг бий болгохуйц хамгийн шилдэг алах, хулгайлах, устгах арга замуудыг сайн мэддэг нэгэн. Тэрээр биднийг ичгүүр дотроо амьдраасай гэж хүсч байдаг.


Гэм буруу бол юу хийсэн талаар байдаг бол харин ичгүүр бол бидний хэн болох талаарх асуудал байдаг. Бидний хийсэн бүхнийг Бурхан хүлээн авдаг гэдгийг бидний ихэнх маань мэддэг хэдий ч мөн чанараасаа хэн болох талаарх худлуудаар биднийг яллах, гэмтээх боломжийг дайсанд олгосоор байдаг. Эдгээр худлууд нь амьдралдаа Бурханы зорилгыг хүлээн авч, үүний хамт алхахыг маань саажуулдаг. Бурханаас бидэнд өгөгдсөн билэг авъяасаа дэлхийд өөрчлөлтийг авч ирэхэд ашиглахаар бид дуудагдсан хүмүүс хэдий ч хэрэв бид ичгүүр, үнэ цэнэгүй байдлаасаа салахгүй юм бол Тэрээр юу хийлгэхээр биднийг бүтээсэн тэр зүйлсийг хэзээ ч бүрэн дүүрэн хийж дуусгаж чадахгүй байх болно.


Есүс загалмай дээр гэмийг маань Өөрийнхөө зөвт байдлаар солилцсох үед Тэрээр биднийг цоо шинэ хүмүүс болгосон. Өмнө нь хэн байсан маань одоо бидний хэн болохтой огт хамааралгүй. Бид бол Бурханы хүүхдүүд, бүрэн уучлагдсан, нигүүлслээр хучигдсан, Түүний алдрын төлөө агуу зүйлсийг хийх бүрэн эрхтэй хүмүүс. Энэ л бидний хэн болохыг маань хэлж өгдөг байх ёстой. Тэрхүү үнэнтэй зөрчилдөгч ичгүүрийн дуу хоолой бол зүгээр л худал мөн.


Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногийн туршид Бурхан таныг хэн гэж хэлдэг, Түүний хүүхэд гэдгийг эргэн санаж улмаар Түүний Үгтэй үл нийцэхүйц ямар ч бодол санаагаа шалгацгаая. Бялхам дүүрэн амьдралыг бидэнд өгөхийн тулд Есүс энэ дэлхий дээр ирсэн. Ичгүүрээ хаяж улмаар тэнгэрлэг зорилгоо биелүүлэхийн араас хөөцөлд!


 Эндээсөнөөдрийн зургыг татаж авна уу. 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus: Our Banner of Victory

Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалт...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Хайландсийн Чуулганд талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.churchofthehighlands.com/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна