Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс: Ялалтын минь тугЗагвар

Jesus: Our Banner of Victory

7-с 4 дахь өдөр


Айдсын дээрх ялалт 


Өнөөгийн ертөнц маань мэдээгээр бөмбөгдүүлсэн бөгөөд дуусашгүй мэт санагдах муу мэдээгээр хүрээлэгдсэн үед айдаст дарагдах нь амархан болж ирдэг. Тодорхойгүй зүйлсээс, өвдөлт ба хагацлаас, амжилтад хүрэхэд хангалтгүй байхаас бид айдаг. Гэвч ямар ч гэм зэмгүй Аврагч маань загалмай дээр бидний гэмийн төлөөсийг төлөх үед Тэрээр төгс хайрыг бидэнд харуулжээ. Тэрхүү хайрын хүч нь айдсыг оролцуулан дэлхий дээрх харанхуйг, гэмийн бүхий л үр дагаврыг ялсан.


1 Иохан 4:18 "төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна." гэж бидэнд хэлдэг. Загалмай дээр Түүний үзүүлсэн хайраар дамжуулан Есүс айдсын дээрх ялалтаа тунхагласан бөгөөд тэрхүү ялалтыг бидэнтэй хуваалцахад Тэр биднийг урьдаг. Бодол санаа, зүрх, сүнсэндээ амар тайван амьдралаар биднийг амьдраасай гэж Тэр хүсдэг. Гэвч Түүний хайрын ялагч хүч чадлыг хүлээн авч, үүн дотор алхах нь биднээс хамаардаг. Ром 8:38-д элч Паул, биднийг Бурханы хайраас салгаж чадах зүйл гэж нэг ч байдаггүй гэдэгт бат итгэсэн байв. Бидэнд ч мөн адил биднийг гэсэн Бурханы хайран дотор ганхашгүйгээр бат итгэлтэй байх, тэрхүү хайраар олгогдсон амар тайван дотор амьдрах боломж олгогдсон. Таныг гэсэн Бурханы хайрын хэр хэмжээнд эргэлзэх үе танд хэзээ нэгэн цагт гарч байсан бол та зүгээр л загалмай руу харахад хангалттай.


Айдас хаалгыг чинь тогших үед танд хийх сонголт гэж байдаг: Айдаст эзэмдүүлэх үү эсвэл Есүсийн хайрын ялалт бүхий үйлсийг санан улмаар танд амар тайвныг өгөхийн тулд Тэрээр тулааныг ялсан гэдэгт итгэх сонголт хийх. Ертөнцөд тань бүх зүйлс буруугаар эргэж буй мэт санагдах үед айдас таныг удирдах хүч чадалгүй гэдэг үнэн дээр бат зогс. Түүний амар тайвныг өөрийн болго улмаар Түүний хайраар бүрэн дүүрэн хучигдсан гэсэн итгэлтэй байдал руу алх!


 Эндээсөнөөдрийн зургыг татаж авна уу.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus: Our Banner of Victory

Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалт...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Хайландсийн Чуулганд талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.churchofthehighlands.com/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна