Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 4 дахь өдөр

Цаг нь болжээ Хэрвээ та манай гэрт ирвэл, та хамгийн түрүүнд зөвхөн зочны өрөөнд маань зургаан цаг байгааг харах болно. Тэдгээр нь бүгд механик; цохилох ба хонхны дуу яагаад ч юм бэ сүнсийг минь тайтгаруулдаг. Хоцрохоос айх айдас надад байдаг байж магадгүй. Магадгүй тэдгээр бүх цагнууд ямар нэг чухал зүйлээс хоцорчих вий гэсэн айдсыг минь дарж байдаг. Есүс үргэлж ямар цаг бол болж байгааг мэддэг байсан--эдгээх цаг, сургаалийн цаг, зэмлэх цаг, ганцаар байж залбирал үйлдэх цаг, тэмдэглэлт оройн хоолонд явах цаг. Түүний Эцэг түүнд амиа өргөх цаг болсоныг дуулгасан. Есүс дагалдагчиддаа тэдний аялан явж сургаал заадаг үйлчлэл нь дуусах цаг дөхөж байгааг хэлсэн. "Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв" (Матай 16:21). Тэрээр Дал модны Бүтэн сайн өдрөөр сүр жавхлантайгаар Иерусалим руу орж буй нь сүүлчийнх гэдгийг мэдэж байсан. Дал модны навчнуудын дунд нэгэн гайхамшигтай зүйл болсон. Маш олон хүмүүс тэр жижигхэн илжигний дудран дээр сууж яваа дуу цөөтэй тэр хүн бол тэдний Мессиа, Хуучин гэрээн дэхь Бичэээсийн биелэлт гэдгийг мэдэж байсан. Тэдний хоссана хэмээн дуулах нь тэд ямар цаг болж буйг--тэдний Хаан тэдний амьдрал руу орж улмаар тэдний үнэнч байдлыг шаардаж буйг мэдэж байсныг харуулсан. Ямар цаг үе болж буйг та мэдэж байна уу? Энэ бол таны хувьд хямрахаа больж, Есүс Христ бол таны Эзэн бас Хаан гэдгийг тунхаглах, эсвэл бүүр эхнээс нь ийнхүү дахин тунхаглах цаг. Түүний Үгээр, баптисм хүртсэн усны цалгиагаар, Эзний Зоог дээр түүний өргөсөн бие ба цусаар дамжуулан, тэрээр өнгөрсөн үед ирж байсан шигээ өнөөдөр ч бас Есүс таны амьдралд өөрийн биеээр ирдэг. Дал модны навчнууд таныг: яг одоо түүнийг магтан дуул гэж дуудаж байна.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна