Төлөвлөгөөний мэдээлэл

Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар

Noel: Christmas Is For Everyone

12-с 4 дахь өдөр

Амлагдсан тэр Хүү, Есүсийн хөрөг


Данни Саведра


"Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана."-Эхлэл 22:8



Хэн нэгэн таниас үнэхээр солиотой зүйлийг; хэзээ ч та өөрийгөө тийм зүйлийг хийх болно гэж төсөөлж ч байгаагүй тийм зүйлийг хий гэж таниас асууж байсан уу? Хариулт тань тийм бол, та огтхон ч гарцаараа биш. Эхлэл 22-р бүлэгт, Бурхан Абрахамд хачин тушаалыг өгдөг. 



Бурхан Абрахамд хүүгээ шатаалт тахил болгон өргө гэж хэлсэн. Хүлээгээч, юу гэнээ? Амлагдсан хүүгээ өргө гэж үү? Агуу үндэстэн түүнээс төрөн гарах тэр нэгнийг өргө гэж үү? Тиймээ, тэр хүү чинь. Бурхан, "Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад...яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон шатаагтун" гэв. (Эхлэл 22:2). 



Энэ нь Абрахамын хувьд үнэхээр гунигтай, үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонтой зүйл байсан байх. Үнэхээр хайртай зүйлээ өргө хэмээн таниас асууж байна гэж төсөөлж чадах уу? Та Ноа шиг дуулгавартай байх уу эсвэл Ионагийн адилаар огт эсрэг зүг рүү зугтаах уу? Бурханы хүсэлт ямар үндэслэлгүй, солиотой сонсогдож байсан талаар бодоод үз. Исаак нь Абрахамын хайртай хүү, Бурханы гэрээний ирээдүй түүнээс хамааралтай байв. Исаак өөрөө Бурханы гайхамшиг, Абрахам, Сара хоёрын итгэлийн хариулт болгон Бурханаас өгөгдсөн бэлэг байлаа. 



Гэвч Абрахам Бурханы юу гэхийг нь сонсоод тэр даруйдаа итгэлээр дуулгавартайгаар дагасан. Заримдаа бидний амьдралд боломжгүй, хэцүү мэт санагдах сонголтууд...бидний хэзээ ч ойлгохгүй сонголтуудыг хийхээс өөр гарцаагүй үетэй нүүр тулах үе гардаг. Гэвч бид Бурханы зан чанарыг, Түүний биднийг гэсэн хайрыг ойлгон, Тэрээр үргэлж бидний сайн сайхны болон Түүний алдрын төлөө юм гэдгийг ухаарах үедээ бид Түүнийг итгэмжтэйгээр дагах боломжтой болдог, учир нь Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ (Ром 8:28).



Бурханы хүсэл хэзээ ч Түүний амлалтаас зөрдөггүй гэдгийг Абрахам мэдэж байсан тиймээс ч энэхүү итгэмжит эцэг, "Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно." (Эхлэл 21:12) гэсэн амлалтаас зуурсаар байв.
Бурхан ганц хүүгээ өргөхийг нь боломжтой болгох үед ч хүртэл Бурхан бол Исаакийг үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай гэдэгт Абрахам итгэж байсан юм. (Еврей 11:17-19) Эндээс л бид жинхэнэ итгэлийг олж хардаг. Энэ нь тайлбарыг шаарддаггүй; энэ нь амлалтад тулгуурладаг. Тиймээс Абрахам зарц залуустаа, "Хүү бид хоёр тийшээ очиж мөргөчихөөдта нар уруу эргэж ирнэ" (Эхлэл 22:5) гээд хүүдээ хандан, "шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана..."(Эхлэл 22:8) хэмээн тус тус хэлсэн.



Энэхүү түүхэнд ихэнхдээ дурдагдалгүй өнгөрдөг зүйл бол Исаакийнитгэл, дуулгаварт байдал юм. Ихэнхдээ бид энэхүү түүхийг дүрслэн бодохдоо бид Исаакийг бага насны, жоохон хүү байсан мэтээр төсөөлдөг. Гэвч ихэнх Библийн судлаачид түүнийг 18-33 насны хооронд байсан боловуу-тэрээр шатаалт тахилд зориулсан бүх модыг авч явахуйцаар насны бас хүчтэй нэгэн байсан боловуу гэдэгт итгэдэг. 



Есүсээр дамжуулах Бурханы авралын төлөвлөгөөн дэх Исаакийн түүх болон дэлхийн гэмийг үүрэхээр ирсэн Бурханы Хургын хооронд ямар гайхалтай холбоос байна вэ. Исаак юу болж буйг сайн мэдэж байсан гэдэгт ихэнх библийн судлаачид итгэдэг. Тэрээр өөрийнхөө өргөлийн модыг үүрэн явсан бөгөөд тахилын ширээн дээр тавигдах гэж байхдаа ч хүртэл юу ч хэлээгүй. Абрахамыг хутгаа өргөх үед нь тэрээр огтхон ч эсэргүүцээгүй. Тэрээр яг л Есүс шиг...эцэгтээ өөрийгөө сайн дураараа өргөсөн! Жэймс И. Гүүдмэн Исаакийг ийнхүү тодорхойлжээ, "Тэр (Есүс) бол Исаак...Христ Бурханы Хүү байсан шиг тэр бол Абрахамын хүү байсан бөгөөд Эзэний золиос байлаа." 



Эцэст нь Бурхан Абрахамын гарыг зогсоон улмаар өөр нэг өргөлөөр хангасан. "Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ" (Эхлэл 22:14). Христийн мэндэлсний баяр бол Бурхан Хургаар хангасан тэр мөчийг тэмдэглэх баяр мөн! 



Өнөөдөр Бурхан таниас огт боломжгүй мэт санагдах зүйлийг хий хэмээн хүсч байна уу? Таны үл ойлгох, учирлан шалтаглах чадвараас чинь хамаагүй давсан зүйлийг хийлгэхээр Бурхан таныг дуудаж байна уу? Магадгүй өөр хот эсвэл улс руу нүү, шинэ ажил хий, эсвэл гэртээ юмуу ажил дээрээ Библи судлалыг эхлүүл хэмээн Бурхан таныг сорьж байж болох юм. Магадгүй хөрштэйгөө, ангийнхаа хүүхэдтэй эсвэл хамт ажилладаг хүнтэйгээ сайнмэдээг хуваалцахад Тэрээр таныг дагуулж байж болох юм. Абрахамаас үлгэр жишээ авч тэрхүү дуудлагаа биелүүлээрэй! Итгэл, дуулгаварт байдлаар та алхам хийх үед таныг ивээхэд, даван гарахад тань туслахад, таны дотор болон таниар дамжуулан ямар нэгэн гайхамшигтай зүйлийг хийхдээ Тэр бол итгэмжит Нэгэн!


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Noel: Christmas Is For Everyone

Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориу...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр хангаж буй Форт Лодердейл дахь Калвари Чэпелд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочлон авна уу: http://CalvaryFTL.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна