Төлөвлөгөөний мэдээлэл

Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар

Noel: Christmas Is For Everyone

12-с 3 дахь өдөр

Абрахам: Итгэлийн Эцэг


Данни Саведра


"Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн."-Галат 3:29



Бидний өчигдөр судалдсанчлан Бурхан төгс дэлхийг бүтээжээ. Зургаа дахь өдөр, Тэрээр Өөрийнхөө дүр төрхөөр хүүхдүүдийг, Түүний бүтээлийн титмийн хамгийн үнэт эрдэсийг бүтээсэн. Тэгээд Адам, Ева хоёр Бурханы эсрэг тэрслэн ертөнцөд гэм, үхлийг авч ирэх үед бүх зүйл буруугаар эргэжээ. Гэвч түүх үүгээр төсгөл болоогүй. Бурханд төлөвлөгөө байлаа. Ирэх үхлийн хамтаар бидний гайхамшигт, нигүүлсэнгүй Бурхан мөн бидэнд амийн амлалтыг өгсөн. 



Эхлэл 3-р бүлэгт энэ бүхэн хэрхэн орвонгоороо эргэхийг Бурхан тайлбарлажээ: Эмэгтэй хүн энэ дэлхий дээр үр хүүхэд төрүүлэхдээ өвдөж зовж төрүүлэх...хэдий ч шинэ амьдрал ирэхболно. Тэрхүү шинэ амьдрал нь нэгэн өдөр үрийг гаргах бөгөөд Тэр үр хорт могойн толгойг бяцлах болно (Эхлэл 3:15). Энэ илчлэлтийн дагуу Жон Гилл ийнхүү бичжээ, "Эмэгтэйн алдартай үр болох Мессиа диавол болох хөгшин могойн толгойг бяц гишгэн, улмаар түүнийг ор мөргүйгээр устган...түүний бүхий л төлөвлөгөөг устган, бүтэлгүйтүүлж, бүхий л үйлсийг нь сүйрүүлэн, хаант улсыг нь устган, түүнээс бүхий л эрх мэдэл, засаглалыг ялангуяа түүний үхлийн дээрх хүчийг булаан авч, хүний бие, сүнсний дээрх засаглалыг нь булаан авах нь; бүгд Христээр, Түүний амилалтаар дамжуулан аль хэдийнээ хийгдсэн."



Амлагдсан Үрийг энэ дэлхийд авч ирэхээр Бурханаар сонгогдсон итгэлт хүний талаар бид өнөөдөр судлах болно. Түүний нэр бол Абрахам, итгэлийн эцэг хэмээн олонд танигдсан нэгэн аж. Яг одоо та өөрөөсөө дараах зүйлийг асууж байгаа байж болох юм, "Бурхан яагаад Абрахамыг сонгосон бэ?" "Тэрээр яагаад тийм онцгой нэгэн байсан юм бол?"



Эхлэл 12-р бүлэгт Шемийн үр удам гэдгээр нь бид анх Абрахамтай танилцсан. Эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч үл таних нутагт очин суурьш хэмээн Бурханд түүнд зөвлөдөг. Ямар газар нутагт очихийг нь Абрахамд огт хэлээгүй байдаг нь үнэхээр сонирхолтой. Бурхан түүнд, "чамд Миний харуулах нутаг уруу явагтун" (Эхлэл 12:1) гэж хэлсэн. Итгэхийн аргагүй дуудлагын хамтаар амлалтыг түүнд өгсөн: "Чамаас Би агуу үндэстнийг гаргаж...Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв" (Эхлэл 12:2-3). Энэ л мөчид Бурхан түүнийг сонгосон шалтгааныг бид олж хардаг. 



Абрахам онцгой, билэг авъяастай эсвэл зөвт нэгэн байсан учраас биш юм. Абрахам Өөрт нь дуулгавартайбайх болно гэдгийг Тэр мэдсэн байсан учраас Бурхан Абрахамыг сонгосон. Жон МакАртур ингэж бичжээ, "Бурхан өөрт нь юу гэж буйг ойлгох тэр л мөчид тэрээр юм хумаа боож баглаж эхэлсэн. Энэ нь тэр даруйн дуулгавартай байдал байсан юм. Магадгүй аянд гарах бэлтгэлийг базаахад хэдэн хоног, эсвэл хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар зарцуулсан байж болох ч бодол санаандаа тэрээр аль хэдийнээ замдаа гарсан байсан. Үүнээс эхлэн,түүний хийсэн бүхэн нь Бурханы дуудлагад дуулгавартай байхыг тойрон эргэлдэж байлаа."



Иаков 2:23-т ийнхүү хэлдэг, "Бурханд Абрахам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсонбөгөөд Бурханы анд нөхөр гэж Абрахам дуудагдах болсон." Абрахам 75 насандаа Бурханы дуудлагад хариулан гэр бүлийнхээ хамт аян замд гардаг. Түүнийг агуу үндэстэн болгон улмаар Абрахамын үр удмаар дамжуулан дэлхий ертөнцийг бүхлээр нь ивээнэ гэсэн Бурханы амлалтын сонирхолтой зүйл нь гэвэл Абрахам болон түүний эхнэр Сарад үр удам гэж огтбайгаагүйявдал байсан. Үр хүүхэдгүй хөгшин болон түүний эхнэрээс Бурхан хэрхэн агуу үндэстнийг төрүүлэх вэ? Абрахам бас үүний талаар гайхан байсан! Тиймээс, Бурхан Өөрийнхөө төлөвлөгөөг илчлэн, тэрээр хүүхэдтэй болох бөгөөд яваандаа түүний үр удам тэнгэр дэх оддоос ч олон болох болно гэж хэлжээ! Юу гээч? Магадлал багатай байдлаас, логикоос, нөхцөл байдлаас үл хамааран Абрахам Бурханд итгэсэн! 



Бурханы авралын төлөвлөгөөн дэх бидний гүйцэтгэх үүргийг Абрахамын түүх бидэнд заадаг. Энэ бол үйлсээр бус харин итгэл, магтаалаар аж. Эхлэл 12-р бүлэгт, Абрахам итгэлээрээ амлалтыг хүлээн авч, тэр даруйдаа магтаалын газар болох тахилын ширээг босгосон. Яагаад? Учир нь, түүний Бурхантай хэр зэрэг зөвт байдалд оршин буйгаас эсвэл Бурханы түүнд өгсөн амлалт нь түүний хэн байсан, түүний юу хийснээс үл хамаарах бөгөөд гагцхүү Бурханы итгэмжит байдлаас л хамаардаг болохыг тэрээр маш тодорхой ойлгосон байв.



Өнөөдөр та, Түүний Хэн болох, Түүний танд өгөх хүч чадлын дагуу Бурханыг магтахад хүч оршдог болохыг санаарай. Энэ нь бид юуг хийж чадах биш харин Тэр юуг хийсэн талаарх асуудал болохыг Абрахамын нэгэн адил хараарай. Тэгэхээр Түүний амлалтад итгэн, Түүнийг магт, учир нь "та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ. Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм. Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн." (Галат 3:26-27, 29)


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Noel: Christmas Is For Everyone

Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориу...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр хангаж буй Форт Лодердейл дахь Калвари Чэпелд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочлон авна уу: http://CalvaryFTL.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна