Төлөвлөгөөний мэдээлэл

Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар

Noel: Christmas Is For Everyone

12-с 8 дахь өдөр

Сүр жавхлант Дуун


Данни Саведра


"Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа. Учир нь Тэрээр шивэгчнийхээ Дарууг олж харсан билээ. Харагтун, энэ цагаас хойш намайг Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө Агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ. Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж, Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг Тэр тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган Даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, Баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд Өршөөлөө бодож Тэр туслав. Бидний эцэг өвгөдөд Абрахамд болон үр удамд нь Өнө айлдсанчлан үйлдсэн билээ."-Лук 1:46-55



Танд тохиолдсон хамгийн сайхан зүйл юу байсан бэ? Өөртөө тогтоон барьж чадахааргүй тийм их баяр хөөрөөр дүүргэдэг амьдрал дахь тэр нэг үйл явдал эсвэл үе тань юу вэ? Миний хувьд эхнэр маань хамгийн анх удаа жирэмсэн гэдгийг нь сонсох үе байсан. Эхнэр маань миний төрсөн өдрөөр, хамгийн дотны найзуудтайгаа оройн хоол идэхээс хэдхэн цагийн өмнө надад үүнийг хэлсэн.



Бараг жилийн өмнө бид жирэмсэлсэн хэдий ч хүүхэд маань зулбасан байсан юм. Эхэндээ бид хүмүүст хэлэхээс үнэхээр айж байсан, учир нь өмнөх гашуун туршлагаас болоод, гэвч энэ удаад арай л өөр мэдрэмж төрж байлаа. Энэ удаад бодитой болохыг Эзэн надад хэлсэн гэдэгт би үнэхээр итгэдэг. Үүнээс болоод, айдастаа баяр хөөр, сэтгэл хөдлөлийг маань хулгайлах боломжийг олгохгүй хэмээн бид шийдсэн бөгөөд тиймээс ч тэр л үдэш найз нартайгаа сайхан мэдээгээ хуваалцахаар бид шийдсэн юм.



Бүхий л амьдралынхаа туршид би аав болохыг үнэхээр ихээр хүсдэг байсан, тиймээс ч тэр мөч арай гэж ирэх үед баяр хөөр маань маш ихээр оргилон байсан бөгөөд хүүгээ бид Иуда буюу магтаал хүндлэл хэмээн нэрлэсэн! Гайхалтай, эелдэг, эрч хүчээр дүүрэн, өвөрмөц, бүтээлч, гайхамшигтай хүүхэд болох Иудагаараа бүхий л зүрхээрээ Бурханд талархдаггүй өдөр гэж надад нэг ч байдаггүй.



Өнөөдөр бид Библи дээрх хамгийн гайхамшигт, хамгийн үзэсгэлэнтэй үгсээр бичигдсэн түүхүүдийн нэгийн судлах болно...Үүнийг Гайхамшигт ааштай эмэгтэй гэж нэрлэдэг; энэ бол Мариагийн Эзэнд хандан дуулсан дуулал юм.



Энэ хоромд та өөрийгөө Мариа гэж төсөөлөөд үзээрэй. Хэдхэн хоногийн өмнө Эзэний тэнгэрэлч тан дээр ирж таныг Ариун Сүнснээс жирэмслэн, Абрахамд амлагдсан удаан хугацаагаар хүлээгдэж байсан Мессиаг тээх болно гэж хэлсэн...



Могойн толгойг бүр мөсөн бяцлах Тэр Нэгэн...



Дэлхий дээрх хүн бүрийн ивээл болох Тэр Нэгэн Үр...



Давидын хаан суудалд мөнхөд залрах Тэр Хаан...



Хүн төрөлхтнийг аврах Тэр Аврагч...



Энэхүү гайхширмаар мэдээнд түүний хариулсан хариулт нь юу байсан бэ? "Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай" (Лук 1:38). Гайхалтай! Тэгээд тэрээр юм хумаа бэлтгэн тэр үед мөн жирэмсэн байсан хамаатны эмэгтэй рүүгээ зочлохоор очдог. Түүнийг мэндлэх тэр л хоромд Елизабет Ариун сүнсээр дүүрэн, Мариа бол олон эмэгтэйн дундаас ерөөгдсөн, учир нь Эзэний эх байхаар сонгогдсон нэгэн хэмээн тунхаглажээ. Энэ л хоромд Мариа баяр хөөрөөр дүүрэн, баярласнаа нууж чадахгүй болохыг нь эндээс бид хардаг! Тэрээр, 'Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо. Мариа, "Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, сүнс минь Аврагч Эзэний баяр хөөрөөр бялхнам." хэмээн тунхагладаг.



Хэрэв та анзаарч харах юм бол Мариагийн магтаалын дуун болон 1 Самуел 2-р бүлэг дэх Ханнагийн дуулал хоёрын хооронд гайхалтай ижил зүйлс байгаа аж. Үүнийг анзаарсан теологич Александр МакЛаурен ингэж бичжээ, "Энгийн тосгодын эмэгтэйчүүд яруу найрагчид байсан нь гарцаагүй, тэрээр Эзэний эх учраас уу? Тэрээр сэтгэл хөдлөлөө тодорхой хэлбэрээр, түүнийхтэй маш төстэйгөөр илэрхийлэн, ялангуяа Ханнагийн дуулал түүнийхийг өнгө оруулан будсан нь ямар учир холбоотой вэ? Эдгээр эртний дууллууд нь түүний гялалзах сэтгэл хөдлөлүүдийг бараг л бялхам дүүрнээр урсан гарахад хэлбэржүүлсэн бөгөөд 'шинэлэг байдлын' хомсдол нь дуулалд чин сэтгэлийн болохыг нь илчлэхэд нөлөөлжээ." Таны толгойд тэр даруй дуу, дуулал эсвэл Библийн эшлэлүүд гэнэт орж ирэн тэдгээр нь мэдэрч байгаа зүйлээ илэрхийлэхэд тань туслах тохиолдол таны амьдралд гарч байсан уу? Энд үүнтэй яг адилхан зүйл Мариад тохиолдсон болов уу! Тэрээр Ханнагийн дууллыг дахин дуулж улмаар өөрийнхөө мэдэрч буй барьж дийлшгүй баяр хөөр, талархал, аз жаргалаа илэрхийлэхэд өөрийнхөө арга замаар илчлэн гаргажээ.



Найзуудаа, Христийн мэндэлсний баяр хүртэл хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед би танд ямар нэгэн зүйлийг сануулах гэсэн юм: Мариагийн гайхамшигт дуулал ч бас биднийх байх боломжтой! Эдгээр нь бидний Эзэнд хандан дуулах үгс байж болно. Яг Мариагийн тунхагласантай адилхан, "Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө
Агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ." хэмээн бид ч мөн адил энэхүү магтаалыг бялхам дүүрэн, тогтоон барихын аргагүй баяр хөөрийн хамтаар дуулвал зохино. Есүсийн улмаас Эзэний бидний төлөө хийсэн агуу зүйлсийн талаар бид бүгд чангаар дуулах боломжтой! Өдөр бүр амьдрал маань Бурханд хандан дуулсан Мариагийн дууллын алхаж буй, ярьж буй, амьдарч буй, амьсгалж буй хэлбэр нь байх боломжтой. 



Та өнөөдөр Мариагийн ариун дууллаа Есүст илэрхийлэхэд зориулан цаг гаргаарай. Үүнийгээ хэл, дуул, эсвэл бич. Хувийнх болгохын тулд та онцгой магтан дуу, Библийн эшлэл эсвэл дууллыг ашиглаж болно. Өнөөдөр агуу Бурхан Эцэгтээ хандан баяр хөөр, талархлаа тунхаглаарай!


Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Noel: Christmas Is For Everyone

Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориу...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр хангаж буй Форт Лодердейл дахь Калвари Чэпелд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочлон авна уу: http://CalvaryFTL.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна