Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Есүс шударга зөвлөгөөг өгдөг
Жинхэнэ найз эсрэг зогсох хүртлээ бидний төлөө санаа тавьдаг болохыг Есүс бидэнд харуулжээ. Хэлэхэд хэцүү байх үед ч хүртэл тэд үнэнийг танд хэлэх болно. Таныг чимээгүй байдалд амьдралаа үрээсэй гэж тэд хүсдэггүй.
Хэн нэгнийг хайрын арга замаар засаж залруулах нь хүчирхэг болохыг би олж мэдсэн. Зөв арга замаар үүнийг үйлдэх юм бол энэ нь бусдыг барьж босгодог аж. Зөв эсвэл буруу арга замаар үйлдэхийн ялгаа нь таны хандлага мөн.
Хэрэв та зөвхөн алдааг нь л олж харж байгаа бол үүнийгээ зогсоо. Зорилго нь зөв байх ёстой бөгөөд энэ нь буруушаан зэмлэх байж болохгүй. "Энд миний сэдэлт маань юу байна вэ? Би өөрийнхөө төлөө түүнийг засаж залруулж байна уу эсвэл түүний төлөө үүнийг хийж байна уу?" гэдгийг та өөрөөсөө асуух хэрэгтэй.
Ихэнхдээ тэд новшийн зан гаргаж байгаа бас бидэнд түвэг удаж байгаа учраас бид бусдыг засаж залруулахыг хүсдэг. "Хэрэв тэд новшийн зан гаргахаа больчих л юм бол амьдрал маань амар хялбар болох болно." гэж бид боддог.
Энэ бол буруу сэдэлт юм.
Үүнийхээ оронд, Ефес 4:15-д, "үнэнийг барьж, ингэхдээ харин хайранд," ярь гэж хэлснийг дагагтун. Тэгэхээр зөвөөр засан залруулах түлхүүр бол: Тэр хүнээ хэн болохыг нь бататга; тэгээд зан байдлыг нь засан залруул.

Энэ төлөвлөгөөний тухай

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.
More
Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу
Холбоотой төлөвлөгөө унших

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

ГЭРЛЭЛТ

Миний бизнес Бурханых

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос