Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 10 дахь өдөр


Боломжгүй зүйлийн Бурхан


Лук 1:34-т, тэнгэрэлч Мариад хандан тэр Есүсийг хэвлийдээ тээх болно гэдгийг хэлсний дараа, тэр тэнгэрэлчээс, "Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ?" гэж асуужээ. Аливаа зүйл хэрхэн бүтэхийг харж чадахгүй байх үедээ бидний үйлддэг зүйлийг Мариа үйлджээ. Ямар ч боломжгүй мэт санагдах зүйл хэрхэн боломжтой байх талаар тэр эргэлзэн асуусан.


Гэвч тэнгэрэлч ингэж хариулжээ, "Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай. Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй."


Христийн мэндэлсэн баярын үзэсгэлэнт үеэр ч хүртэл боломжгүй нөхцөл байдлуудад маань Бурхан хэрхэн ажлаа хийж байгааг харахад хэцүү байдаг. Өнөөдөр эдгээр гайхамшигт ухагдахуунд Бурханы хүч чадлыг өөртөө сануулах боломжийг олго. Есүс болон Елизабетын хүү, Баптисч Иохан нарын талаар болоод тэдний төрөлт түүхийг хэрхэн өөрчилсөн талаар бодож үз. Боломжгүй нөхцөл байдалд тань Бурхан таны төсөөлөхөөс ч хамаагүй илүүг үйлдэх чадвартай. Нөхцөл байдлаа Түүнд өргө, Тэр итгэмжтэй байна гэдэгт итгэ. Өнөөдөр дараах зүйлээс урмыг олж авна уу: Бурхан хэзээ ч бүтэлгүйтдэггүй!


Залбирал: Ааваа, Та бол сайн! Таны хүч чадлын төлөө-Таны эсрэг хэн ч сөрөн зогсож чадахгүйн төлөө би Таныг магтъя! Миний амьдрал дахь Таны төлөвлөгөөний төлөө, миний өмнөөс Өөрийнхөө Хүүг илгээсний тань төлөө мөн ямар ч боломжгүй мэт санагдах нөхцөл байдлуудад надад хүчийг өгдөгийн тань төлөө Танд талархъя. Өөрийнхөө биш харин Таны хүчээс хамааралтай байх үед минь Христийн мэндэлсэн баярыг Танд боломжгүй зүйл гэж байдаггүй гэсэн хүчирхэг үлгэр жишээгээр олж харахад надад туслаач!


Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу. 


Бичээс

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна