Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 13 дахь өдөр


Бурханы үзэл бодлыг юунаас ч илүүтэйгээр үнэл


Есүсийг төрүүлэх онгон эхээр түүнийг байлгах Өөрийнхөө төлөвлөгөөг Бурхан Мариад илчилсний дараа тэр гайхалтай магтаалын дуугаар хариулдаг. Түүний гайхамшигт зорилгыг биелүүлэхийн тулд даруу нэгнийг сонгох Түүний хүслийн төлөө, Түүний нигүүлсэл, итгэмжит байдлыг төлөө, Аврагчийг өгнө гэсэн амлалтаа биелүүлэх хүч чадлынх нь төлөө Бурханыг алдаршуулан магтдаг.


Энэ дуунд Мариагийн тунхагласан хамгийн хүчирхэг зүйл бол, "Харагтун, энэ цагаас хойш намайг Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно." Энэ бол үнэхээр Бурханд найдсан хүчирхэг тунхаг байсан, учир нь түүнд даатгагдсан ажил нь түүнийг таних бүх хүмүүсээс ирэх шүүлт, ичгүүрийг авч ирэх байв. Мариаг онгон байсан гэдэгт хэн итгэх вэ? Түүнд итгэхийн тулд сүйт залууд нь тэнгэрэлчийн баталгаа хэрэгтэй байлаа. Хоёр мянган жилийн дараа олон хүмүүс түүнийг онгон байсанд эргэлзсээр байгаа.


Үүнийг Мариа мэдсэн мөртлөө энэхүү чухал зорилгын төлөө Бурханаар сонгогдсон гэдэгтээ анхаарлаа төвлөрүүлсээр байлаа. Түүний Хүүд итгэгчид түүнийг хүндэтгэн, түүний үнэнч байдлын талаарх Бурханы Үгэнд итгэх болно гэдгийг тэр мэдэж байжээ. Тэр нийгмийн эсвэл гэр бүлийнхээ хувьд өөртэй нь нүүр тулах бэрхшээл дээр анхаарлаа төвлөрүүлээгүй. Түүнд өөрийгөө хамгаалах ямар ч шаардлага байгаагүй. Бүхий л амьдралынхаа туршид үл ойлголцох болно гэдгийг мэдэж байсан хэдий ч Мариа дуудлагаасаа татгалзахын оронд Бурханд итгэхийг сонгожээ. Бурхан таниар юу хийлгэхийг хүснэ, бусад хүмүүс таныг хавчих эсвэл шүүх магадлалд дуулгавартай байхад тань саад болох боломжийг бүү олгоорой. Бид тохь тухтай, хүлээн зөвшөөрөгдсөн эсвэл зөв ойлгогдсон байхаар дуудагдаагүй. Бид өөрчлөлтийг авч ирэхэд дуудагсан хүмүүс!


Залбирал: Ааваа, алдрынхаа төлөө ашиглахаар над шиг даруу нэгнийг сонгон авсны тань төлөө Танд талархъя. Хэцүү байсан ч гэсэн, эргэн тойрныхон маань ойлгохгүй байх үед ч хүртэл өнөөдөр Таны надаар хийлгэх ямар ч зүйлд би өөрийгөө бүрэн зориулж байна. Миний хувьд Таны юу бодож байгаа л хамгийн чухал зүйл мөн. Энэхүү дэлхийд надтай нүүр тулах ямар ч эсэргүүцлээс Таны төлөвлөгөө хамаагүй давуу гэдгийг би мэднэ.


Эндээсѳнөөдрийн зургийг татаж авна уу.


Бичээс

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна