Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 12 дахь өдөр


Итгэлийн хүч


Зөвхөн Түүний юу гэж хэлж байгаад бус харин үүнд итгэхүйцээр Бурханд найдах үед үнэхээр гайхалтай зүйл болдог. Хэрэв та Бурханы хэлж байгаа нь үнэн гэдэгт, таны амьдрал дахь Түүний төлөвлөгөө бол хамгийн шилдэг үр дүнд хүргэнэ гэдэгт итгэх юм бол тэрхүү найдвар нь амар тайван, ивээлийг үр дүнд нь үзүүлдэг. Мариа тэнгэрэлчтэй ярилцан, түүний амьдрал дахь Бурханы төлөвлөгөөнд бууж өгснийхөө дараа хүүсэр гэгдэж байсан бөгөөд өтөл насандаа гайхамшигтайгаар жирэмсэлсэн садан Елизабет дээрээ явж очдог. Елизабет Мариагийн мэндийг сонсмогцоо Ариун Сүнсээр дүүрч, "Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ!" хэмээв.


Удаан хүлээгдэж байсан Мессиаг тэр төрүүлэх болно, санаа зоволтын оронд амар тайвнаар Тэр түүнийг ивээх болно гэдэгт Мариа итгэсэн. Ертөнцийн Аврагч-түүнийАврагчийн төрөлт нь түүнтэй нүүр тулах ямар ч зовлон бэрхшээлийг туулан байж төрүүлэх зохистой гэдэгт тэр бат итгэлтэй байлаа. Мариа Бурханы төлөвлөгөөнд найдсан бөгөөд улмаар Түүний амлалт өөрийнх нь амьдралд биелэх болно гэдэгт итгэх замаар урагш алхаж байв.


Христийн мэндэлсэн баярыг тэмдэглэх үед ойртох үедээ Мариагийн итгэлийн гайхалтай үр дүнгийн талаар бодож үзээрэй: Бурханы Хүү төрлөө! Таны амьдралд хийх болно хэмээн Бурханы хэлсэн ямар зүйлд та өнөөдөр итгэх хэрэгтэй байгаа вэ? Түүний төлөвлөгөөнд найд, Тэр хамгийн сайн зүйл юу болохыг мэддэг болохыг ухаарах замаар Түүний амар тайвныг хүлээж аваад ирэх ивээлийг хүлээ!


Залбирал: Ааваа, Есүсийн төрөлт болох ивээлд анхаарлаа төвлөрүүлэх үед минь улам илүүгээр Мариа шиг болоход надад туслаач. Таны амлалтад итгэх итгэл, найдвар дотроо улам илүүгээр өсөхөд надад туслаач. Миний амьдрал дахь Таны төлөвлөгөө хамгийн шилдэг үр дүнг гаргадаг болохыг би мэднэ. Миний амьдралд буй үл итгэлээ олж харахад надад туслаач, миний харж чадахгүй тийм арга замуудаар Та Өөрийнхөө ажлыг хийж байгааг харахад надад туслаач. Өнөөдөр би Танд итгэх итгэлийг сонгож байна!


Эндээсѳнөөдрийн зургийг татаж авна уу.


Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна