Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 75 дахь өдөр

ХРИСТИЙН БУЦАЖ ИРЭХИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭХ

Иудей хурим шөнийн цагаар болдог заншилтай учраас, нөхрийн зарц нар эзнийгээ гэртээ буцан ирэхийг нь тэсэн ядан хүлээдэг байсан. Тэд бэлэн байхыг хүсдэг учир нь тэд шинэ эхнэр нөхрийг хаалганы гадаа хүлээлгэхийг хүсээгүй. Есүс сургаалт зүйрлэлийг ашиглан үүний нэгэн адилаар хэрхэн итгэгчид урам зоригтойгоор Түүний буцаж ирэхийг хүлээн бас үүнд бэлтгэх ёстойг харуулсан байдаг.

Бид хүүхдүүдээ өсгөж байх үед тэнгэрийн улсын зүйлсийн оронд энд болон одоо цагт анхаарлаа төвлөрүүлэхэд хялбар байдаг. Энэ цаг мөчийн асуудлууд — тосч сургах, гэрийн даалгавар, багийн жинхэнэ гишүүн байх, эсвэл их сургуулиа сонгох гэх мэт нь энэ дэлхий дээрх жинхэнэ зорилгоосоо хазайхад биднийг хүргэдэг. Эзэнийхээ буцаж ирэхэд бэлтгэхийн оронд, бид ихэнхдээ өөрөө өөрсөддөө үйлчлэхийг сонгодог.

Бид мөнхийн зүйлсэд хараагаа төвлөрүүлсэн байдлаар амьдрах үед дэлхийн зүйлс биднийг урхидахад хэцүү болдог. Бид өөрсдийн туршлагуудаа мөнхийн үзэл санаагаар шүүх үед ирэх эрх чөлөөний үлгэр жишээг хүүхдүүддээ харуул.

Эзэнд үйлчилж бас Түүний буцаж ирэхийг тэсэн ядан хүлээн буй тэр нэгэнийг харуулсан үлгэр жишээ бай.

Бичээс

Ѳдѳр 74Ѳдѳр 76

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com