Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 78 дахь өдөр

ТЭДНИЙ ОРОНД ӨӨРИЙГ ТАВИХ ЗАМААР ХҮМҮҮЖҮҮЛЭХ

Зарим хүмүүсийн хувьд бусдын оронд өөрийгөө тавих тийм ч амар байдаггүй. Хүүхдүүдийнхээ оронд өөрийгөө улам илүүгээр тавихыг суралцах нь бид өөрсдөө тэдний насан дээр байхад ямар байснаа санахад зориулан цаг гаргахыг шаардаж болох юм. Яагаад хийж буй зүйлээ тэд хийдэг болохыг нь ойлгоход тэдний оронд өөрийгөө тавьж үзэх бидэнд туслах болно. Бид ч өөрсдөө хүүхэд байснаа заримдаа бид мартах гээд байдаг.

Тэдний насанд байхад маань бидэнд түвэгтэй байсан зүйлс эцэг эх байхад хамгийн ихээр санаа зовоосон зүйл байдаг болох нь сонирхол татдаг. Хүүхдүүдийн маань хувьд яг адилхан асуудал дахин гарч ирэх үед бид сэтгэл гонсойдог байж болох юм. Энэ эргэн дурсахуй нь хоёр үр дүнг үзүүлэх боломжтой -- бид санаа зовсон байдалтайгаар асуудлыг шийдвэрлэхээр ханцуй шамлан ордог, бөгөөд энэ нь ихэнхдээ асуудлыг бүр ч дордуулахуйц үр дүнг авч ирдэг. Эсвэл бид өөрсдийнхөө туршлагыг эргэж санан улмаар үүнийгээ хүүхдүүдтэйгээ ярилцахад ашиглаж болно. Таны хүүхдийн хүнд хэцүү асуудлыг Бурхан та хоёрыг хоёуланг чинь ариусгахын тулд ашиглаж байж болох юм.

Хүүхдийн тань хүнд хэцүү асуудлууд таныг маш ихээр санаа зовоход хүргэж байгаа бол анхааралтай бай --та хоёрт хоёуланд тань Бурхан үүгээр дамжуулан ямар нэгэн зүйлийг зааж байж болох юм.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com