Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 80 дахь өдөр

ИВЭЭЛИЙН ТӨЛӨӨ ТАЛАРХАХ

Энэ түүхийг унших үед, "үл талархагч есөн хүнийг" бид шүүхээр соригддог. Гэвч хэр олон удаа бид ивээгдчихээд, Бурханд талархахаа мартдаг билээ? Энэрэл хайрынх нь төлөө, хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө Эзэнд талархагтун (Дуулал 107:15). Олонх тохиолдолд бид бэлгийг нь авчихаад бэлэг Өгөгчид талархахаа мартдаг. Хүнд хэцүү үедээ бид хурдан залбирдаг боловч, аливаа зүйл сайн сайхан байх үед талархан магтахдаа удаан байдаг.

Зовлон болон ялалтын аль алинд нь Бурхан руу тууштайгаар эргэдэг бай. Талархалтай зүрх сэтгэл болон аливаа сайн соёрхол нь дээрээс ирдэгийг хүүхдүүддээ харуул (Иаков 1:17).

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com