Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 72 дахь өдөр

ЗАЛБИРАХ ШААРДЛАГА

Есүсийн дагалдагчдад гайхамшгийг үйлдэх эрх мэдэл өгөгдсөн байсан, боловч жинхэнэ эрх мэдлийн эх үндэс нь залбирал болохыг тэд ойлгосон байсан. Есүс болон Баптисм хүртээгч Иохан нар залбирагч нэгэн байсныг тэд мэдэж байсан. Эцэг тэднээр хийлгэхээр даалган өгсөн агуу үйл хэргийг хийхдээ ч тэд залбирдаг байсан.

Эзэний залбирлыг Есүс тэдэнд заасан. Тэрээр жинхэнэ залбирал бол хүмүүний хүсэл биелэгдэхийн төлөө залбирах бус, харин энэ ертөнцийн асуудлууд дээр Өөрийнхөө Хаанчлалын эрх мэдэл болон хүч чадлыг авч ирэхийн төлөөх Бурханы хүсэлтэй өөрийнхөө хүслийг нийцүүлэх гэдгийг Тэр тэдэнд харуулсан. Ийм сүнслэг байдал болон ийм зорилгын төлөө залбирсан залбирлуудад Бурхан хариулах болно хэмээн Тэрээр амласан байдаг.

Залбирал гэж Бурханы дургүй байгааг даван дийлэх биш; Түүний хамгийн агуу хүслээс зууран авахыг хэлнэ гэж Phillips Brooks хэлсэн байдаг. Залбирал бол Бурханы бодол санааг өөрчлөх оролдлого биш, харин хариултыг бидэнд найдан өгөхүйц байр сууринд өөрсдийгөө тавихыг хэлнэ.

Гэр бүлдээ Бурханы хүсэл биелэх болтугай гэж залбир, тэгвэл Бурхан таны залбиралд хариулах болно.

Бичээс

Ѳдѳр 71Ѳдѳр 73

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com