Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 71 дахь өдөр

ХАМГИЙН АГУУ БЭЛЭГ

Есүс Өөрийн дагалдагчид болох 70 хүнийг Иудей рүү илгээсэн бөгөөд тэд Түүний Нэрээр олон гайхамшгуудыг үйлдэн, Түүн рүү олон хүнийг дагуулсан. Бурханы хийсэн зүйлсийн төлөө тэд талархахаар буцан ирцгээсэн. Есүс тэдний хийсэн ажлыг тэмдэглэхээр бас тэдэнтэй хамт уулзахаар хамт байна гэж төсөөлөөд үз. Сүнсний хувьд бардам болох боломж тэдэнд байсан нь гарцаагүй.

Есүс тэдний амжилтуудыг тэмдэглэхийг хүсч байх үедээ, тэдний амжилтууд нь тэмдэглэхээс аргагүй хэдий ч тэдний авралын төлөө баярлах нь хамгийн агуу баяр байсан гэсэн үзэл санааг Тэрээр нэмсэн. Тэдний хийж гүйцээсэн ажлаас илүү тэдний төлөө аль хэдийнээ хийгдсэн ажил хамгийн агуу нь болохыг Тэрээр тэдэнд сануулсан.

Есүс тэдний амжилтад бага ач холбогдол өгөхийг хичээж байсан юм биш; тэдний гаргасан хамгийн агуу хүчин чармайлтаас ч илүүтэйгээр агуу шагналыг Тэрээр тэдэнтэй тэмдэглэж байсан болохыг би ойлгосон. Хамгийн агуу шагналаа олж авахын тулд тэдний хийж чадах зүйл ганц ч байхгүй.

Соёлынхоо хөдөлмөрийн ёс зүйд бид амархан баригдах боломжтой бөгөөд шаргуу хөдөлмөрлөх нь буруу гэж хэлж байгаа юм биш. Гэвч, бид өөрсөддөө болон хүүхдүүддээ хамгийн агуу бэлэг үнэгүй болохыг сануулах хэрэгтэй.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com