Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

БИЕИЙН БАЙЦААЛТЫН ХУЛГАЙ
Хэрэв та Христийг Аврагчаа болгосон бол та шинэ хүн болсон гэсэн үг. Та бол үрчилэн авагдсан хүүхэд гэсэн үг. Та шинэ нэр, шинэ гэр бүл бас шинэ ёс заншилтай болсон гэсэн үг. Таны хуучин ёс заншлууд бусад гэр бүлээс таныг тусгаарлахуйц шинэ ёс заншлаар солигдсон гэсэн үг. Үүнийг "Христ дотор" байх хэмээн Паул тодорхойлсон байдаг.
Сатан таны биеийн байцаалтыг хулгайлахыг маш ихээр хүсч байдаг. Тэрээр өөрийнхөө гэр бүлийн ёс заншил болох --уур,хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгсээр (Колоссай 3:8)таныг сорих арга замаар хуучин хүн рүүтань таныг урхидах арга замыг эрж хайж байдаг хэдий ч шинэ гэр бүлийнхээ ёс заншил болох --өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг заншил болгох арга замаар та түүний биеийн байцаалтын хулгайг эсэргүүцэх боломжтой (Колоссай 3:12).
Таны хүүхдүүд таны шинэ гэрийн ёс заншилд төрсөн бөгөөд тэд энэ л арга замаар өсч хүмүүжвэл зохино. Шинэ ёс заншлийг заншил болгосноор энэ нь хуучин ёс заншлийг амьдралаас тань үлдэн хөөх болно. Бурханы гэр бүл дэхь үрчлэлтээр дамжуулан та цоо шинэ хүн болсон бөгөөд энэ нь тэд ч бас үрчилэгдэхийг хүсэх хүчирхэг шалтгаан нь болдог.
Сүнсний биеийн байцаалтын хулгайнаас өөрсдийгөө болон хүүхдүүдээ хамгаал.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com