Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 262 дахь өдөр

ҮР НӨЛӨӨТЭЙ ЗАЛБИРАЛ

Амьдралын асуудал бүрийг бид шийдвэрлэх үедээ, хамгийн чухал зүйл болох хүүхдүүдийнхээ төлөө залбирахыг бид орхигдуулах гээд байдаг. Та залбирахад хэт сатаарсан эсвэл эцэж цуцсан байдалтай байна уу? Магадгүй таны залбирал нэгэн хэвийн болж хувирсан байна уу? Епафр хэмээх залбирлын агуу дайчны үлгэр жишээг Паул бидэнд өгдөг. Залбирал дотор "тэмцэх" гэдэг нь юу гэсэн үг вэ? Энд Грек хэл дээрх agoonizomenos (Монгол хэлэн дээр тэмцэх гэдэг үг) гэсэн үгийг ашигласан байдаг бөгөөд тамирчин хүн тэмцээнд хэрхэн хүч хөдөлмөр гаргадагтай адил утгыг илэрхийлдэг. Энэ нь тууштай байдал, хувийн хүмүүжил болон хичээл зүтгэлийн хамт өөрсдийгөө залбиралд зориулан гуйхыг хэлдэг.

Биеийн тамирын хувцас болон хэрэглэлүүдийг худалдан авах, тэднийхээ бэлтгэлд очих болон тэднийгээ тоглож байхад нь дэмжих--гэх мэт байдлуудаар тэднийхээ спортын үйл ажиллагаанд зарцуулдагтай адил цаг хугацаа болон хүчин чармайлтыг хүүхдүүдийнхээ төлөө залбирахад зарцуулвал хэр зэрэг байх бол!

Епафрийн үлгэр жишээний дагуу хүүхдүүдийнхээ төлөө үр нөлөөтэйгээр залбир.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com